УИХ-ын дарга Төсвийн хуулийг зассан уу?

2013-11-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Парламентын ээлжит дуулиан ирэх оны төсвийн хууль болох нь. Ардын намын бүлэг өчигдөр нэлээд сунжирч хуралдсаны эцэст Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд ноцтой алдаа гарсныг олж мэджээ. Засгийн газраас төсвийн төслийг өргөн барихдаа ДНБ-д эзлэх өрийн хэмжээ 60 хувь байхаар тооцсон. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар заажээ.

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр өрийн хэмжээг УИХ дахь нам, эвслийн бүлэг нэлээд хэлэлцэн саналын зөрүүтэй байсан ч хуулийн дагуу 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар баталсан. Гэвч ирэх оны төсвийн хуулийн эцсийн найруулгад 60 хувь нь хэвээр байгаа нь Ардын намынхны хардлагыг төрүүллээ. Бүлгийн гишүүд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албаны дарга болон Төсвийн байнгын хорооны ажлын албаны даргыг дуудаж асуусан ч тэд тодорхой хариу өгөөгүй бололтой. Иймд УИХ-ын удирдлага хуулийг санаатай зассан эсвэл Тамгын газрынхан санамсаргүй алдаа гаргасан эсэхийг тодруулахаар болов. Хэрэв хуулийг санаатай зассан бол хариуцлага тооцох ёстой гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдэв.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21