Гишүүд баталсан хуулиа хамгаална гэв

2013-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛ

Хууль зүйн байнгын хорооны өчигдөр болсон хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг хэлэлцлээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн О.Баясгалангийн гаргасан гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц  Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан юм. Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбар, цэцийн хуралдаанд байр сууриа хэрхэн илэрхийлсэн талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр Үндсэн хуулийн 52.2-д “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.” гэж заасан. Эндээс Үндсэн хууль иргэдийн төлөөлөгчдийг шүүх хуралд хэрхэн оролцуулахыг тогтоохыг хууль тогтоогчдод үлдээжээ гэдгийг харж болно. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ, оролцох механизм, зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан нь иргэдийн оролцоог баталгаажуулж, Үндсэн хуулийн үзэл санааг бодит утгаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  Дэлхийн олон оронд иргэдийн төлөөлөгчдийг шүүн таслах ажиллагаанд шийдвэр гаргах бүрэлдэхүүнд оролцуулдаг нь эдгээр улсуудын Үндсэн хуулийн зарчмууд болох шүүгчийн бие даасан байдал, шүүхийн хараат бус байдалтай зөрчилдөөгүй гэж үзсэн байдгийг илэрхийлж байгаа гээд харамсалтай нь Цэц маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэний өргөдөлдөө дурдаагүй хуулийн заалтыг үндэслэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Тэгэхдээ ердийн хуулийн ерөнхий заалтаас иш татаж дүгнэлт гаргасанд гайхаж байна” гэв. Түүний тайлбар мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд баталсан хуулиа хамгаалах ёстой гэдэгт байр сууриа нэгтгэсэн юм. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бодит үнэнтэй нийцсэнгүй гэж үзлээ.

 

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21