Хуучраагүй молиго

2013-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

АН, МАН-аас иргэдэд амласан молиго ирэх сарын 31-нд дуусна. Эх орны баялгаас иргэн бүрт нэг сая, 1.5 сая төгрөг өгөхөөр ам гарсан энэ хоёр намын амлалт 500 мянга, нэг саяар ийн дуусгавар болж байна. Үхрийн баас шиг цувуулсан “Эх орны хишиг”-ийг иргэд гурван жилийн хугацаанд 50, 70, 10, 21 мянга гээд хэд хэдэн янзаар авсан байдаг. Сонгуулийн маргаашнаас эхлээд л иргэдийн гар дээр нэг сая төгрөг ирнэ гэж сурталчилсан эрх баригчдын амлалт ийнхүү молиго боллоо. Сонгуулийн саналаа “Эх орны хишиг”-ээр үнэлсэн төрд гарсан хоёр нам ч ялалтынхаа маргаашаас эхлээд өнөөх хувь, хишигтээ “луу унжив”. Ямар сайндаа том дүнтэй  цувсан “жижиг” мөнгө нь сархад үйлдвэрлэгчдийн хэтэвчийг түнтийлгэж, ядарсан нэгэнд нь сарынх нь гурил будаанаас хэтэрсэнгүй. Угаас үүнийг судалгаагаар хэдийнэ тогтоогоод гаргачихсан тоо баримт нь ч бий. Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг амлалт нэртэй молиго ч хуучрахгүй сэдэв болох нь дамжиггүй.

 

ЯЛГАЖ, ГАДУУРХСАН МОЛИГО

“Иргэн бүрт нэг сая төгрөг өгнө. Гэхдээ зөвхөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг саяыг олгоно”. Ийм шийдвэрийг Засгийн газраас гаргаж, оюутан, залуус болон дунд насныхныг “Эхний ээлжинд 500 мянгыг авч бай. Үлдсэнийг нь хувьцаа хэлбэрээр өгнө” хэмээн молгидосон. Үндсэндээ тэдний тав арван мянгаар увуулж цувуулан авч байсан “Эх орны хишиг” 500 мянгад хүрээд зогсч байна. Тавантолгойн нүүрсээ зарж, олон улсын зах зээлд хөрөнгө босгон тэндээс иргэддээ хувьцаа хуваарилна гэсэн АН, МАН-ын амлалтын сураг алдарлаа. Энэ нь эцэстээ “дээс томж найзаа аврах” үлгэрээс ялгаагүй хэрэг болоод байна. Дараа нь “Эх орны хишиг”-ээр орон сууц худалдаж аваарай гэж хүмүүсийн тархийг угаасан. “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа орон сууцнаас сонголт хийж, Орон сууцны тухай хуулийн 3.1.2-т заасан дэд бүтэц бүхий орон сууц захиалж гэрээ байгуулсан, зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан авсан иргэн Хүний хөгжил сангаас орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэж болно” гэсэн Засгийн газрын тогтоол иргэддээ өгөх дараагийн молгио байв. Энэ тогтоолын дагуу орон сууцтай болсон айл алга. Эрх мэдлийн төлөө улайрахдаа Монголын эрдэнэсийг хэрхэн мөнгө болгохоо буруу тооцоолсон АН, МАН арга барахдаа толгой эргэм олон янзын хувилбарыг ар араас нь баталжээ. “Эх орны хишиг”-ийг хувьцаа болгоно эсвэл Хүний хөгжлийн сангийн мөнгөөр орон сууц худалдаж авах боломжийг бүрдүүлнэ. Мөн хишиг хувийг эрүүл мэндийн даатгал, боловсролын төлбөрт шилжүүлнэ гээд л... Гэвч эдгээр хувилбарын аль нь ч амьдралд буусангүй.         

      

1.4 ИХ НАЯДААР БҮТЭЭСЭН МОЛИГО

 Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Эх орны хишиг” нэрийн дор 1.4 их наяд төгрөгийг “салхинд хийсгэжээ”. Энэ мөнгөөр хэдэн арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж болно.

Гэвч Хүний хөгжил сангаас “урссан” 1.4 их наяд төгрөг хүмүүсийн  амьдралд хөрөнгө босгосонгүй.

“Эх орны хишиг”-ээ аваагүй иргэдэд нөхөж олгохоор  энэ онд 32 тэрбумыг төсвөөс “хумсалсан”. Энэ мөнгийг ирэх сарын 31 хүртэл амжиж авахгүй бол “хохь нь болно” гэдгийг төр сануулж байгаа. Өнгөрсөн онд төрсөн хүүхэд Хүний хөгжил сангаас 128 мянган төгрөг авна. “Эх орны хишиг”-ийн үлдсэн мөнгийг эздэд нь “хүргэх”-ийн тулд хувь хишгийг ид тарааж байсан үеийнх шиг ажиллаж буйгаа Ниймийн халамж, үйлчилгээний  ерөнхий газраас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, “Эх орны хи­шиг”-ийг Төрийн банк, ХААН, Капитал банкны бүх салбараар нөхөн олгож байгаа аж. Мөн энэ онд нөхөн олгох 32 тэрбум төгрөгийн хувь хишгийг бүх аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст шилжүүлжээ. Энэ молигыг нь авахад хүртэл бартаа саад бас мундахгүй. Санхүүжилт орж ирээгүй гэдэг нэрээр хэчнээн хүн хоосон буцах бол. Замын түгжрэл, санхүүжилт ороогүй байх, бичиг баримтын зөрчил зэргээс шалтгаалаад авч чадаагүй бол хохирлыг молиго үмхүүлсэн төр биш тэднийг өндөр сэнтийд сонгосон иргэд л үүрэх нь.

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

4 цаг 18 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

4 цаг 23 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

19 цаг 32 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

22 цаг 19 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

22 цаг 23 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

22 цаг 33 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

22 цаг 36 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

22 цаг 37 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Өчигдөр 06 цаг 05 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин