“Хаалттай” татварын хөнгөлөлтүүд

2013-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Ирэх оны төсөв хугацаандаа батлагдаж, Монгол Улс орлого, зарлагаа төлөвлөөд байна. Орлогоо 6.8 их наяд төгрөгөөр тооцсоны дийлэнх нь татварынх. Зөвхөн энэ оны төсөвт Нээлттэй нийгэм форумаас хийсэн тойм судалгаанд дурдсанаар нийт орлого нь долоон их наяд төгрөг бол татварын орлого нь 6.4 их наяд төгрөг байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын энэ оны төсвийн 91 хувийг та, бидний төлсөн татвар эзэлж буй.

 

“ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ХОВОР БАЙНА”

Энэ их татварыг төлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд 20 гаруй төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй. Гэвч иргэд үүнийгээ мэдэхгүйгээс болж санхүүгийн боломжуудаа алдах тохиолдол олон байдгийг эдийн засагчид хэлдэг. Ялангуяа эдгээр хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаарх сургалт, сурталчилгаа хангалтгүй байгааг эдийн засагчид хэлж байна. Тухайлбал эдийн засагч М.Пүрэвцогт “Татварын хөнгөлөлтийн талаар энгийн иргэд олигтой мэдээлэлгүй байна. Угаасаа энэ талаарх мэдээлэл олон нийтэд хангалтгүй байна шүү дээ. Үүний улмаас татвараар мэргэшсэн хүмүүс нь эдгээр хөнгөлөлтөөр бизнесээ чимээгүйхэн өргөжүүлээд явж байхад энгийн иргэд үүний гадна үлдэж байна” гэж хэлсэн юм.

Татварынхан татвараа авна, шалгана л гэж олонтаа сурталчилдаг болохоос биш “Иргэн та татвараа буцааж аваарай, хөнгөлүүлээрэй” гэсэн уриалга ховор гэж зарим хүн дүгнэж байна. Харин ч цагийг нь тулгаж байгаад татварын хөнгөлөлтөө сурталчилж, иргэдийг яаравчлуулдаг гэх гомдол их. Гадаадын хөгжингүй орнуудад зөвхөн НӨАТ-ын буцаан олголтыг л гэхэд тэр дор нь дансаар шилжүүлчихдэг бол Монголд анх удаа орон сууц худалдан авсан иргэд татварын хөнгөлөлтөө эдлэх гэж арван хэдэн баримт бүрдүүлэх жишээтэй. Зөвхөн орон сууцны ч биш бас сургалтын төлбөрийн, орлогын, албан татварын гээд олон хөнгөлөлт, чөлөөлөлт байдгийг иргэд тэр бүр мэддэггүй.

“Иргэд эдгээр татварын хөнгөлөлтийн талаар бараг л мэддэггүй. Ийм байхад томоохон компанийн ерөнхий нягтлангууд эсвэл томоохон бизнестэй хүмүүс нь эдгээр хөнгөлөлт, чөлөөлөлт нэрийн дор нугалаа хийгээд, ашиг унагаад явж байгааг үгүйсгэх аргагүй шүү дээ” гэж М.Пүрэвцогт хэллээ. Тэгвэл иргэн С “Би татварын хөнгөлөлтийн талаар юу ч мэдэхгүй. Саяхан орон сууц худалдаж авахдаа л ийм хөнгөлөлт байдгийг мэдсэн” гэсэн юм. “Шавь” цогцолбор дунд сургуулийн тэргүүлэх зэргийн багш Т.Чинчулуун “Би саяхан өөрийн барьсан орон сууцандаа татварын хөнгөлөлт гэж нийт зардлынхаа 10 хувийг буцааж авсан” гэж тайлбарлаж байна.

Ямартаа ч анх удаа орон сууц, хашаа байшин, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, бас оюутны сургалтын зардлаар татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Анх удаа орон сууц худалдан авсан хүн 30 хүртэлх сая төгрөгийн татвар ногдох орлогоос гурван сая төгрөгийг нь буцаан авах бол сургалтын төлбөрт зарцуулсан зарлагаасаа мөн эргүүлэн авах юм. Үүнээс гадна олон ч хөнгөлөлт бий.

 

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд дараахь орлогыг татвараас чөлөөлөхөөр заажээ. Үүнд тэтгэвэр, тэтгэмж, донорын олговор, жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого зэрэг арав гаруй зүйлийг багтаажээ. Энэ хөнгөлөлтийн талаар “Янмал” компанийн маркетингийн менежер Б.Хосбаяр “Манай компани түүхий эд, тоног төхөөрөмжөө гадаадаас оруулж ирж байгаа үнэд Гаалийн татвар болоод НӨАТ-аас хөнгөлөгддөг. Өөрөөр хэлбэл, эдгээр татварыг төлдөггүй гэсэн үг. Ер нь ийм татварын хөнгөлөлтийн талаар сургалт, сурталчилгаа их ховор шүү дээ. Бид өөрсдөө л хайж, судалж байж хөнгөлөлт эдэлж байсан” гэсэн юм. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгаа хүмүүс энэ талаарх мэдээллээр дутмаг байгааг тэрээр хэлж байв. “Зарим хүнтэй ярьж байхад энэ талаар ер сонсоогүй гэдэг юм” гэж Б.Хосбаяр бас хэлэв.

 

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ ЭРХТЭЙГЭЭ ТА МЭДЭХ ҮҮ?

Иргэдийн тэр бүр мэдэхгүй бас нэгэн татвар нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зарим орлогыг чөлөөлөх буюу 50 хүртэлх хувиар хөнгөлөхөөр заасан явдал. Эдгээрт Засгийн газрын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичгийн  хүү, 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдын гуравны хоёр ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлого, жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого, хөрөнгө оруулалтын сангийн орлогыг дээрх татвараас чөлөөлөхөөр заажээ.

Тэгвэл үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хүртэлх хувиар хөнгөлөхөөр заажээ.

 

ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

Зарим татварын хөнгө­лөлт эдлэхэд шаард­лагатай материалын жагсаалтыг хүргэж байна.

• Татварын байгуул­лагын хөнгөлөлтөд хамраг­дахыг хүссэн өргөдөл

• Хорооны Засаг даргын тодорхойлолт

•Иргэний үнэмлэхний хуулбар

• Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр

• Нийгмийн даат­галын дэвтрийн хуулбар

• Ажлын газар болон цалингийн тодорхойлолт

• ҮХХ-ийн гэрчилгээ, байрны ордерийн хуулбар

• Таны байрны худал­дах, худалдан авах гэрээ

• Байранд төлсөн мөнгөний баримт

• ҮХХ борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт

• Танд зээл олго­сон байгууллагын тодорхойлолт

• Таны хадгаламжны дэвтэр, виза картны хуулбар

Эдгээр бичиг барим­тыг бүгдийг нотариатаар батлуулсан байх шаардлагатай юм байна.

 

СУРГАЛТЫН ЗАРДЛААСАА ЭРГҮҮЛЖ АВААРАЙ

Эцэг эхийн аль нэг нь татвар төлдөг өрх их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн бол татварын буцаалт мөнгийг авах боломжтой юм байна. Нэг жилийн дотор сургалтын төлбөрт төлсөн мөнгөнөөс эргүүлэн авна гэсэн үг юм.

Энэхүү хөнгөлөлтийг эдлэхэд бүрдүүлэх бичиг баримт нь:

• Татварын байгууллагын хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн өргөдөл

• Хорооны Засаг даргын тодорхойлолт

• Иргэний үнэмлэх­ний хуулбар

• Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр

• Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

• Ажлын газар болон цалингийн тодорхойлолт

• Сургуулийн тодорхойлт

• Виза картны хуулбар  зэргийг бүрдүүлч нотариатоор батлуулах хэрэгтэй гэнэ.

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

128 бөхийн сорьцыг Германд шинжлүүлнэ

Уржигдар 14 цаг 12 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Уржигдар 14 цаг 04 мин
Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Япон Улсын Эзэн Хаант

2025-07-11
Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

Ж.Урангуа: Япон Монголын эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн шинжлэх ухааны ололтоор зогсохгүй хоёр орны ойлголцол найрсаг харилцааны бат үндэс юм

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

2025-07-11
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

2025-07-09
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

2025-07-09
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08