МАН-д халаа, сэлгээ үргэлжлэв

2013-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Шинэ дарга, удирдах бүрэлдэхүүнтэй болсон гэх Ардын намынхан дунд шатныхаа бүтцэд өөрчлөлт, халаа, сэлгээ хийж эхэлжээ. Өнгөрсөн баасан гаригт тус намын Удирдах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээрээ хуралдаж зарим томилгоог хийсэн байна. Тухайлбал, МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Н.Дэмбэрэлийг томилжээ. Тэрээр өмнө нь Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд М.Энхболдын пи-арын багт ажилладаг байжээ.

Н.Дэмбэрэлийг эс тооцвол бусад хэлтсийн дарга нь энэ удаад суудалдаа үлдсэн юм байх. Тухайлбал, Ш.Раднаасэд, С.Чинзориг нарын өмнөх удирдлагын багт ажиллаж байсан хүмүүс суудалдаа үлджээ. Тус намын дунд шатны бүтэц Засгийн газрын бүтэцтэй төстэй хэлбэрээр ажиллахаар болж нэлээд цомхон болж байгаа гэнэ. 

Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх Б.Лхагважав ажлаасаа гарахаар болжээ. Тэрээр өөрийн хүсэлтээр зөв­лөхийн ажлаа өгч буйгаа мэдэгдсэн байна. Тэрээр өөрийн багаа бүрдүүлж ажиллах гэж буй намын даргадаа гай бололгүй эртхэн зайгаа тавьж өгч, түүнд ажиллах нөхцөл боломж олгох ёстой гэсэн утгатай зүйл ярьжээ. Гэхдээ Б.Лхаг­важав ажлаасаа албан ёсоор түтгэлзээгүй байгаа аж.

Ийнхүү МАН-ын шинэ удирдлагуудыг дагасан томилгоо, халаа, сэлгээ цаашид ч үргэлжлэх бололтой.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21