“Батаар” арга хэмжээ

2013-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.САНСАР

Ардчилсан нам төр, засгийн эрхийг бариад аятайхан болгох нь уу гэтэл арай биш ээ. Ажлаа хүлээж аваад баахан хүнийг намаар ялгаварлаж гудамжинд гаргасан. Бусдын эрхэнд халдаж, байшин барилга нурааж, заримыг нь хурааж, иргэдээ машины дугаараар  мөн ялгаварлаж байгаа. Өмчинд халдаад ирэхээр юу болдогийг энэ нам эрх биш  мэдэж байгаа байх. Ардчиллынхаа үнэт зүйлсийг алга болгож, либерал үзлээ гээж, эцэстээ коммунист дэглэм тогтоох замдаа шуударч байх шиг.

Сүүлийн үед аль арваад жилийн өмнө хувьчлагдсан арван цэцэрлэгийг буцааж авна хэмээн орой болгон телевизээр үзүүлдэг болов. Зориулалтыг нь өөрчилж, зочид буудал, баар, дэлгүүр болгосон гээд л шогширч байна. Цэцэрлэгийн барилгыг хувьчилж аваад нурааж  өндөр гэгч нь шилэн барилга босгосон нэгэн ч бий гэв. Тэдгээрийг өрсөлдөгч намынх нь гишүүд л авсан, АН-ынхан ариун цагаан гэнэ. Өмчид  ийнхүү халдах болсон нь улсын төсөв “цоорч”, эдийн засаг хүндэрснээс бүтээн байгуулалтын зарим ажлаа зогсоож зардал танах болсноос үүдэлтэй гэцгээж буй. Ухаандаа шинэ цэцэрлэг барихын оронд арван жилийн өмнө хэн нэгэн хувьчилж аваад өдгөө зориулалтын бусаар ашиглаж байгаа  цэцэрлэгийн барилгуудыг  улс 100 хувь буцааж авснаар  асуудлыг шийдчих юм гэнэ. Өөрөөр хэлбэл, бас нэг “Батаар” арга хэмжээ юм уу даа. Иймдээ тулбал, үнэхээр жишиг тогтоох гэж буй бол АН-ынхан ч бас өөрсдөө  үлгэр жишээ үзүүлэх ёстой байх. 1990-ээд онд хувьчлалаар авсан үйлдвэр аж ахуйн газрууд, нийтийн ахуй үйлчилгээний төвүүд, зарим сургууль, томоохон дэлгүүр, зочид буудлууд  гээд АН-ын гишүүд, лидерүүдийн үл хөдлөх  хөрөнгийн урт жагсаалт гарна. Түүнийгээ  100 хувь төрд буцааж өгөх хэрэгтэй. С.Баяр Ерөнхий сайд байхдаа өөрийн намынхнаас Тавантолгойн хувьцааг нь 100 хувь төрд буцаан авсан шиг Н.Алтанхуяг ч гэсэн тийм жишиг тогтоовол  хойч үедээ  100 жил  дурсагдахгүй гэхэд ядаж л сайн үйлс бүтээгчдийн тоонд нэр нь бичигдэж магадгүй. Энэ жил алтан гахай жилийн хүүхдүүд сургуульд орсноор ерөнхий боловсролын сургуулиудын даац хэтэрч сандаргасан. Тэгвэл АН-ынхан хувьчилж авсан хувийн дунд сургуулиудаа улсдаа бэлэглэмээр юм. Өрөө, тасалгаа нь ч гэсэн саруулхан, нэг ангид 40-50 хүүхэд шахцалдаж байгаа улсын сургуулиуд маань амьсгаа аваг. Бас эмнэлгийн хашаанд газар авч хувийн эзэмшлээ тогтоосон экс сайд нар, хөрөнгөлөг гишүүдийнхээ  өмчийг хураах хэрэгтэй. Тэгж байж зөв жишиг тогтоно. “Батаар” арга хэмжээ ч бас нэг талыг барьсан биш олныг хамруулж тэгш хуваарилалтыг бий болгосон  шударга бөгөөд жишиг арга хэмжээ болох учиртай.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21