Д.Цогтбаатар нэрээ татаж, Ж.Сүхбаатар генсек болохоор тохирсон гэв

2013-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

МАН-ын шинэ даргаар М.Энхболд хоёр дахь удаагаа сонгогдож, генсек хэн байх гэдэг нь өчигдөр олны анхааралд байлаа.  МАН-ынхан хуралдаанаа товлосон цагтаа хийж чадахгүй хэдэнтээ хойшлуулав. Өглөөний 10.00 цагт гэж зарласан хурал хоёр, гурван цагаар хойшилсоор их үдийн 16.00 цагт арай гэж эхлэв.

Энэ хооронд аймаг, нийслэл, дүүргүүдийн намын хороо бага хуралдаа хэн, хэнийг төлөөлөгчөөр сонгох тухай тохиролцож амжжээ. Зарим аймгаас Бага хуралд орох гишүүдийн нэрс тодорхой байсан бол өрсөлдөөн ихтэй аймаг, дүүргүүдийн төлөөлөгч нар өөр хоорондоо ширүүхэн маргаж мэтгэлцсэн байна. Генсект нэр дэвшихээ албан ёсоор зарласан Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Д.Цогтбаатар, Б.Энхмандах нар өчигдрийн ярианы гол сэдэв байсан.

Ингэхдээ Д.Цогтбаатарыг нэрээ татах тухай яриа хуралдаан эхлэхээс өмнө төлөөлөгч нарын дунд тархжээ. М.Энхболдтой гар нийлж ажиллах хүн нь  даруу төлөв, дипломат генсекээс илүү хөдөлгөөнтэй, хурдтай Ж.Сүхбаатар тохирно гэж ярилцсан гэнэ. Үүнийг нь Д.Цогтбаатар хүлээн зөвшөөрч зөвхөн нарийн бичгийн даргаар үлдэх аман тохироо хийсэн гэж эх сурвалж мэдээлэв.

Бага хурал 310 гишүүнтэй байх ёстой. Гэтэл 1100 гаруй төлөөлөгчөөс ердөө 400 нь Бага хурлын гишүүний төлөө нэр дэвшлээ. Тэгэхээр  нэрээ дэвшүүлсэн хэн ч гараад ирэх боломжтой болж байгаа юм. Магадгүй гарах нь тодорхой болчихсон, хайрцаганд багтсан төлөөлөгч нар нэрээ дэвшүүлсэн бололтой. Нэр дэвшсэн төлөөлөгч нар жирийн гишүүд гэхээс илүү улс төрийн албан тушаал эрхэлж байсан дарга нар байсан гэнэ. Өдгөө энэ хуралд МАН-ын хуучин бууны хугархай гэгдэх Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, УИХ-ын гишүүн асан Р.Раш, Р.Буд, Хууль зүйн сайд асан Д.Одбаяр,  Сангийн сайд асан Н.Баяртсайхан болон Увс аймгийн Засаг дарга асан Н.Цасчихэр, Дундговь аймгийн Засаг дарга асан Д.Чандмань, Булган аймгийн Засаг дарга асан М.Оюунбат, тус аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэт”-ийн захирал асан  Ч.Ганзориг зэрэг намаа засаг барихад дарга хийж явсан эрхмүүд оролцож байгаа юм. Бага хурлын сонгууль орой 19.00 цаг гэхэд завсарлаад төлөөлөгч нар оройн зоогоо барихаар явсан юм. Буцаж ирээд саналаа тоолно гэцгээв.

Бага хурлын  гишүүдийг аймаг, нийслэл дүүргийн хүн амд нь харьцуулан сонгосны дараа бусад төлөөлөгчийн оролцоо дуусах юм.Түүнчлэн Хяналтын хорооны 23 гишүүнийг Их хурлаараа сонгоно гэсэн мэдээ бий. Хяналтын хорооны даргаар “Шинэчлэлийн хороо”-ны Т.Аюурсайханыг томилж магадгүй гэсэн яриа  төлөөлөгч нарын дунд байв. Түүнээс гадна МАН-ыг “Шинэчилье” хөдөлгөөнийнхөн энэ Их хурлаар тун даруухан байлаа. Тэд “Бид албан тушаал горьдож яваагүй. Намын шинэчлэлийн төлөө явж байгаа” гэдгээ батлах гэсэн шиг хуралд төдийлөн үүрэггүй оролцов. Уг нь энэ хөдөлгөөнд УИХ-ын залуу гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг нар багтаж байгаа юм. Гэвч Н.Номтойбаяр нь намын Их хурал гэхээс илүү өөрийн зодоон цохионы талаар хэвлэлийн хурал зарлаад завгүй өнгөрсөн.

МАН-ын дүрэм ёсоор ялалт байгуулсан 310 төлөөлөгч маань Тусгаар тогтнолын хурлын танхимдаа сууж байгаад генсек, нарийн бичгийн дарга нар, намын удирдах зөвлөлийн 21 гишүүнээ сонгоно. Түүнчлэн намын дүрэм ёсоор “Монголын Үнэн” сонины эрхлэгч, “Прогноз” судалгааны төвийн захирлыг сонгох юм байна. Харин генсек болсон нь намынхаа удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг сонгох юм. Одоогоор хэрэг эрхлэх газрыг Ш.Раднаасэд толгойлж байгаа бөгөөд түүний албанд М.Энхболд болон шинэ генсекийн  “хүн” очих нь тодорхой. Харин удирдах зөвлөлийн гишүүнд орохыг санаархагчид олон байгаа нь танхимын уур амьсгалаас анзаарагдаж байсныг төлөөлөгчид нуусангүй. “Энэ намын төлөө өдий хүртэл явлаа. Одоо би удирдах зөвлөлд ажиллах цаг хугацаа болсон байна” гэж хэлэгчид олон байж. Зөвхөн улс төрийн албан тушаалд ажиллагсад гэхээс илүү бага хурлын гишүүний төлөө нэр дэвшсэн жирийн төлөөлөгч нар ч энэ тухай зоригтой дуугарчээ. Өмнө нь удирдах зөвлөлийн гишүүнд У.Хүрэлсүх, Ц.Сүхбаатар, Я.Содбаатар, С.Баяр, М.Энхболд, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Т.Ганди, Т.Бадамжунай, Г.Зан­даншатар, Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, Д.Дэм­бэрэл, Ө.Энхтүвшин, Х.Жекей, Д.Оюунхорол, Су.Батболд, Н.Ганбямба нарын 21 хүн багтаж байсан юм.

Дугаар шилжих мөчид саналын дүн хараахан гараагүй байв.

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

4 цаг 18 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

4 цаг 23 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

19 цаг 32 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

22 цаг 18 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

22 цаг 22 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

22 цаг 33 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

22 цаг 35 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

22 цаг 36 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Өчигдөр 06 цаг 05 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин