С.Баатарсүрэн: Сумдын хилийг тогтоовол бэлчээрийн маргаан гарахгүй

2019-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ  “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг болж 21 аймгийн  малчид оролцож, бэлчээрийн тухай санал бодлоо илэрхийлсэн юм. Энэ үеэр  Дундговь аймгийн Луус сумын малчин С.Баатарсүрэнтэй ярилцлаа.  -Бэлчээр болон газрын тухай асуудал  малчдын хувьд мөнхийн сэдэв байж ирсэн. Энэ тухай үндэсний хэлэлцүүлэгт та ямар байр суурьтай ирж оролцов? -Энэ маш чухал сэдэв. Нэгдүгээрт, бэлчээрийн хуулийн  тухайд хэлэхэд, сумдын хилийг сэргээн тогтоож, сумдаар бэлчээрийг нь хамгаалуулах асуудлыг оруулах хэрэгтэй. Түүнээс 2-3 хүнд бэлчээр ашиглуулна гэж байхгүй. Хоёрдугаарт, малын тоо толгой нэмэгдсэнээс бэлчээрийн даац хэтэрлээ гэж яриад байх юм. Гэтэл машин техникийн тоо олширсон, дуртай газраараа зам харгуй гаргадаг, уул уурхайн зөвшөөрлийг хяналтгүй олгож байгаа нь малаас ч илүү сөрөг нөлөө үзүүлж байна. Мал машин шиг зам гаргахгүй, уул уурхай шиг онгичоод ухаад хаячихгүй шүү дээ. Бэлчээрийн мал аж ахуй, уул уурхай хоёр зэрэгцэн орших боломжгүй. Ялангуяа, уул уурхайн том оврын машинууд говь тал нутагт хаа хамаагүй давхиж  хөрсийг сүйтгэж, тоосжилт үүсгэж, байгаль орчныг доройтуулж байна. -Тэгэхээр Бэлчээрийн тухай, Газрын тухай хуулийг салгаж ойлгох хэрэгтэй гэж та үзэж байна уу? -Газрын тухай хуульд Монгол Улсын иргэн бүр өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшинэ гэж тусгаснаас өөр юм байхгүй. Тиймээс Бэлчээрийн тухай хуулиас Газрын хуулийг тусгаарлах хэрэгтэй байгаа юм. Дээр нь сумдын хилийн заагийг ялгаж тодруулах ёстой. Тэгэхгүй бол  малчид маань нүүдэлчин гэдэг нэрийн дор замбараагүй нүүдэл хийж бэлчээр доройтуулдаг. Зэргэлдээ сумынхаа нутаг руу ороод өвөлжөө, хаваржаа барьчихдаг, тэгээд хэл ам гардаг. Энэ байдлыг таслан зогсоомоор байна. Сум дотроо асуудлаа зохицуулдаг байвал энэ асуудал шийдэгдэнэ. Харин ган зуд болсон тохиолдолд гэрээ хэлцэл хийж нутаг сэлгэх, отор хийх нь байх үзэгдэл. Хэнд ч ийм зүйл гарна. Тухайн сумдаа, малчдад ч  хэрэгтэй. -Бэлчээрийн даац, дээр нь малчид өөрсдийн ачааллыг давхар бодолцож, малын тоонд биш чанарт анхаарвал яасан юм бэ гэж их ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байна? -Хангайн бүс нутгаар сүү, махны гарцад анхаарч фермер байгуулж болох юм. Түүнээс говийн аймгуудад фермер ашиг өгөхгүй л  болов уу. Малын тоо толгой замбараагүй өсч байгаа нь “Мянгат малчин” болсон хүнд  сум, аймаг, улсын  сайн малчин цол олгодог. Мянган малгүй нь боломжгүй. Тэгэхээр хүмүүс тийм юмны төлөө хошуурч, малынхаа тоо толгойг өсгөж байгаа. Одоо олон малтай  байх нь сонин биш. Чанартай 500-600 толгой малтай байхад болоод явчихна. Гэтэл сум, аймгийнхан нь ч хөөрөгдөж “Мянгат малчин” болгоод дараа нь нэг үйл ажиллагаа, наадам, баяр ёслол болоход “Хандив өг” гэж шаналгадаг.  Өгөхгүй болохоор тодорхойлолт өгдөггүй. Ингэж залуу малчдыг шулдаг луйврын үйл ажиллагаа хөдөө байна. -Танайх хэдэн толгой малтай вэ? -Манайх тэмээнээс бусад төрлийн мал маллаж байна. Найман хүүхэдтэй,  гурав нь малчин. Тэдэндээ дараа болохыг боддоггүй. Дээр нь нүүдэл суудал хийхэд чадал муутай миний насны хүн олон малтай байх шаардлагагүй гэж үздэг. Настай хүмүүс нүүдэл хийгээд  малаа онд оруулж чадахгүй шүү дээ. Иймээс би өнгөрсөн жилээс малаа цөөлж, одоо 300-400 толгой малтай байгаа. -Дундговь нутгаар зуншлага ямар байна? -Манай нутагт өвөлжөө, хаваржаа сайхан орсон. Энэ жил зуншлага сайхан болох төлөвтэй байна. -Танай аймагт уул уурхай олон уу? -Жоншны ганц нэг уурхай бий. Тэдний тээврийн машинууд  бэлчээр талхлах гээд байдгаас биш гайгүй. Эмнэлгийн үйлчилгээ, нийгмийн  болон эрүүл мэндийн даатгал бүгд төлбөртэй шүү дээ. -Гэхдээ төв суурин газар, нийслэлийнхэн малчид та нарын тухай юу гэж ярьдгийг та мэдэх үү. Малчид малаа өндөр үнээр зардаг, нэг кг мах 14 мянган төгрөгөөр авч байна  гээд бухимддаг. Малчид баян юм чинь гэж ярьдаг?  -Тэр “но”-той, дунд нь нэг юм бий шүү, ченжүүд үнэ тогтоож байна. Тэр нөхдүүд малчид дээр очоод “Бид махыг тийм үнэтэй өгч чадахгүй. Ганц, хоёр зуун төгрөгөөр л илүү өгч ашиг гаргадаг гэж байгаад малыг хямд авдаг. Авахдаа бас голж шилж авдаг. Гэтэл энд ирээд асуухаар махны үнэ айхтар өндөр болсон байх юм. Биднээс хямд аваад өндөр үнээр зах зээлд нийлүүлээд байна шүү дээ. Тэгэхээр төр, засаг маань энэ “ченж ажиллагаа”-г зохицуулах хэрэгтэй байна. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2019.5.10  Баасан  №97  (6064)  
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

12 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

12 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12