Хөрөнгө дутуу мэдүүлсэн “МИАТ”-ийн хэлтсийн даргыг чөлөөлжээ

2019-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “МИАТ” ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаагийн 2017, 2018 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас хянахад зөрчил илэрсэн байна.  Тэрээр өөрийн болон гэр бүлийн гишүүний цалингийн орлогыг дутуу мэдүүлсэн, мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг 2017 онд худалдсаны орлого, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийн хүүгийн орлогыг мэдүүлээгүй байна. Түүнчлэн өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт байрлах 1 орон сууц, Хан-Уул дүүрэгт байршилтай 2 орон сууц, Баянзүрх дүүрэг дэх 1 авто зогсоолыг тус тус мэдүүлээгүй байв. Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт байрлах хоёр орон сууцыг худалдан авахад ашигласан гэх арилжааны банкнаас авсан зээл, өөрийн нэр дээр бүртгэлтэй 2 тээврийн хэрэгсэл, өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй хувьцаануудыг мэдүүлээгүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламж, харилцах данснуудын үлдэгдлийг зөрүүтэй мэдүүлжээ.  Дээрх зөрчлүүд  бүртгэл, хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, лавлагаа болон бичгийн нотлох баримт, мэдүүлэг гаргагчийн өгсөн тайлбар зэргээр тогтоогдсон байна. Тиймээс АТГ-аас хариуцлага  тооцуулах албан бичиг хүргүүлж улмаар Б.Амарсанааг албан тушаалаас нь чөлөөлснийг “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр мэдэгджээ. Эх сурвалж: www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

14 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06