“Голомт”-ын Д.Баясгалан “Капитал”-ыг залгичихсан юм биш байгаа…

2019-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
МУ-ын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд 4 сая ам.долларын авлига өгөхдөө “Голомт” банкны дансаар дамжуулсан байдаг. Тэдний өгөө авааны дундуур “Голомт” банкны үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан дур мэдэн Т.Ганболдын гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийж байсан мэдээлэл ч ил болсон. Тиймээс АТГ-аас Д.Баясгаланг өнгөрөгч нэгдүгээр сарын дундуур баривчилж, цагдан хорих 461-р ангид хорьсон. Түүнийг шүүхийн захирамжаар 30 хоногийн хугацаатай цагдан хорилоо хэмээж улмаар гэр, ажлын байрт нь нэгжлэг хийсэн байдаг. Эл мэдээлэлтэй зэрэгцэн “Иточу”-гийн гэгддэг уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх нэрээр оруулж ирсэн нэг сая орчим ам.долларын хэрэг ч давхар сөхөгдөхөөр шуугиж байв. Япон, Монгол хоёр орны бизнес улстөрийн томоохон бүлэглэлүүдийн санхүүгийн асуудлыг хөндсөн, улс дамнасан луйврын томоохон хэргийн холбогдогч байж мэдэх Д.Баясгаланг ийнхүү эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлснээр “Голомт” банкийг дампуурч мэднэ гэх мэдээлэл учир мэдэх нөхдийн дунд хүчтэй яригдаж байсан нь нууц биш.
Гэтэл Д.Дорлигжав, Т.Ганболд, Д.Баясгалан баригдлаа, хоригдлоо, байцаалт өглөө хэмээн ээлж дараалан шуугиулж байсан тус хэрэг тэгсгээд нам жим болж, төд удалгүй 20 шахам жилийн турш хэл ам татлалгүй хэвийн үйл ажиллагаа явуулж байсан Капитал гэнэт дампуурав. Дүрмийн сангаа 23 тэрбум төгрөгөөр дөнгөж зузаатгаад байсан банк руу гэнэтхэн нэг өглөө дайрч орж ирэн бүх хөрөнгийг битүүмжлэн, танайх дампуурлаа хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон гэдгийг ухаад бодвол үнэхээр сэжиг бүхий. Хэдэн жилийн өмнө хоёр банк ээлж дараалан дампуурлаа зарлаж, Монгол улсын эдийн засаг хасах руу орж байхад дампуурсан банкны удирдлагууд бид дээрэмдүүлчихлээ хэмээн ганц хашгираад л чимээгүй болсон. Тэр үед хэн ч банкны удирдлагуудын үгийг сонсолгүй харин эсрэгээр нь банктай холбоотой хууль бус үйлдлүүдийг нь ээлж дараалан хэвлэлээр цацсаар  “дампуурал”-тай нь хүчээр эвлэрүүлсэн билээ. Олон нийт ч банк дампуурсан сургаар хадгалуулсан ганц хоёр төгрөгөө бүтэн авахын хойноос л улайрч байснаас тухайн банкуудын үндсэн болон барьцааны гээд бүх хөрөнгийг хэн хэн хувааж хүртсэнийг огтоос сонирхоогүй. Энэ удаагийн Капитал банкны асуудал ч тэр үеүдтэй яг адил, бүр өнгөрснийг гүйлгэж, нөхөж үзэж буй мэт л байна. Хадгаламж, Зоос, Монгол шуудан, Анод, араас нь Капитал. Товчхондоо, улс төрийн аль ч намд харьяалалгүй, эсвэл олигархиудын бүлэглэлд нэгдээгүй эзэдтэй банкуудыг хүчээр дампууруулж, олигархи эзэнтэй банкны золиосонд явуулдаг эмгэнэлтэй тавилан банкны салбарт амь бөхтэй оршсоор байгаа биш үү. Түүнээс нийт активын хэмжээ 2017 онд 775 тэрбум, өөрийн хөрөнгийн хэмжээ 53 тэрбум төгрөг хэмээн бүртгэгдэж, дампуурлыг нь хүчээр зарлахаас өмнөх үеийн байдлаар буюу хамгийн сүүлд Монголбанкны шаардлагын дагуу дүрмийн сангаа 23 тэрбумаар нэмэгдүүлээд байсан гэх банк дампуурах уу. Дампуурах нь тодорхой байсан бол дүрмийн сангаа тэгтэл нэмэх үү. Тэгэхээр судлаачид, учир мэдэх нөхдийн хардаж байгаачлан гэмт хэргийн шинжтэй, цаашлаад улс дамнасан мөнгө угаалтын хэрэгт нэр нь холбогдож, улмаар баригдаж хоригдон, байцаагдаж эхлээд байсан банкны эзний “амийг аврах”, дампуурч мэдэх байсан банкны нь нэг удаагийн цус сэлбэлтэд Капитал өртчихсөн юм биш байгаа… Түүнээс хатуухан хэлэхэд, Ариг, Богд гэхчлэн нэрийг нь бараг мэдэхгүй шахам банкууд амьдарсаар байхад олон жилийн тогтсон, хэвийн үйл ажиллагаатай банк нэг л өглөөний нарнаар дампуурлаа зарлана гэдэг сонирхолтой юм?! Эх сурвалж: niigmiintoli.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06