Морины уралдаан дагах машины тоо есөөс хэтрэхгүй байхаар хуульчилна

2019-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Баяр наадмын үеэр хурдан морины уралдаан морь биш мотоцикль машины уралдаан болоод өнгөрдөг. Үүнтэй холбогдуулан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Ингэхдээ  хурдан морины уралдааныг есөөс илүү машин дагахыг хориглох заалт оруулсан байна. Мөн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглохыг энэ хуулиар албажуулах санал хүргүүлсэн байна.  Хуулийн төслөө батлагдвал ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр төлөвлөжээ. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.10, 8.11, 8.12, 8.13 дахь хэсэг нэмсүгэй: 8.10.Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан дээд хэмжээнээс илүүгүй байх бөгөөд энэ хэмжээнд нийцсэн морийг хурдан морины уралдаанаас хасахыг хориглоно. 8.11. Хурдан морины салбар хороо нь уралдаан дагах тээврийн хэрэгсэлд таних тэмдэг бүхий зөвшөөрөл олгох бөгөөд нэг удаагийн уралдаан дагах тээврийн хэрэгслийн тоо есөөс ихгүй байна. 8.12. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх" хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана. 8.13. Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд энэ хуулийн 8.12 дахь хэсэгт зааснаас бусад шигшмэл, бүсийн хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахыг хориглоно.” 2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “8 удаа айрагдсан” гэсний дараа үүний дотор Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл хурдан морины уралдаанд нэгээс доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан”, “12 удаа айрагдсан” гэсний дараа “, үүний дотор Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл хурдан морины уралдаанд хоёроос доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан”, “20 удаа айрагдсан” гэсний дараа “, үүний дотор Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл хурдан морины уралдаанд гурваас доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан” гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “7-гоос дээш” гэснийг “найм буюу түүнээс дээш” гэж, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн “их” гэснийг “их нас, соёолон” гэж тус тус өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. Эх сурвалж: www.polit.mn  
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

14 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06