З.Дашдаваа: 33 их наядын хэргийг шалгана

2019-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдоод удаагүй байгаа  З.Дашдаваа ойрын өдрүүдэд алба хаагчидтайгаа “тулж” ажиллаж байгаа аж. Тэрээр Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтсийн мөрдөгч нартай уулзах үеэрээ “Иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүдийг шийдвэрлүүлэхийн тулд одоо байгаа ачаалал улам нэмэгдэж болзошгүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлтийг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр Авлигатай тэмцэх газрын зүгээс зохих саналаа өгч ажиллах ёстой. Мөрдөгч нар аливаа ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй, холбогдохгүй байх талаас дор бүрнээ онцгой анхаарч ажиллаарай. 33 их наядын асуудлыг шалгах ажил хүлээгдэж байна. Энэ асуудлыг шалгаж, олон нийтэд үнэн бодит хариу өгөх шаардлагатай. Одоо шалгаж байгаа хэргүүдийн мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлж, ойрын хугацаанд шийдвэрлүүлэх ёстой” гэсэн байна. Мөн  “Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хувьд өөр ажилд дэвшин томилогдож байгаа тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Би нийтийг хамарсан ямар ч халаа сэлгээ хийхгүй. Ажлаа шаардлагын хэмжээнд гүйцэтгэхийг л  шаардана. Өөр хууль бус ямар ч зүйл би шаардахгүй” гэжээ. АТГ-ын даргаар ажиллаж байсан  Х.Энхжаргал хэдхэн хоногийн өмнө гишүүдийн асуултад хариулахдаа “Авлигын индексэд хамгийн их нөлөөлсөн зүйл бол баахан бондуудыг гаднаас зээлж аваад, 33 их наяд төгрөгийн зээлийг Өршөөлийн хуульд хамруулж өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллагад Монголын нэрийг харлуулсан” гэж мэдэгдээд байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn  
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

14 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06