Чуулган:Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томиллоо

2019-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Т.САЙХАН УИХ-ын чуулганаар Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулга хийв. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-гийн хөнгөлттэй нөхцөлтай зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Ингээд санал хураалт явуулж, Ерөнхий аудитораар Д.Хүрэлбаатарыг чөлөөлж, Д.Занданбатыг томилохыг гишүүдийн олонх дэмжив. Д.Занданбат нь Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй. 1991 онд МУИС-ыг төгссөнөөс хойш татварын байгууллагад арав гаруй жил ажилласан байна. Тухайлбал 1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч 1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч 2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга 2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга 2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга 2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга 2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга 2017.7.19-2019.1.30-ны хооронд ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байв. Эх сурвалж:www.polit.mn 
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06