Г.Бөхбат хүүг хөл дээрээ зогсоход нь туслаарай

2019-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Зургаан настай Г.Бөхбат хүү ургийн буруу байрлал,  төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт, түнхний мултрал, хоёр тавхай болон хонгоны шөрмөс татаж  хатингаршсан,  үе гэмтсэн гэсэн оноштой босч, алхаж явж чаддаггүй. Өнгөрсөн зургаан  жилийн хугацаанд доод мөчний гэмтлүүдийг эмчлүүлэхээр өөрийн  болон гадаадын олон эмнэлэгт  хандсан  ч “нойрсуулгаас сэрээх боломжгүй “ гэсэн хариуг өгч иржээ. Үеийн хүүхдүүдээ шуугин гүйлдэхийг тэргэнцэр дээрээс гунигтай харцаар ширтэн гомдлын нулмистай харуул­дах, өгзгөө цоортол суугаагаараа явах бяцхан хүүгийн ганц мөрөөдөл нь  хөл дээрээ явах. Хүүгийн ээж  Казахтан улсын эмч, доод мөчний асуудалтай олон  хүүхдийг мэс засалгүйгээр хөл дээр нь босгосон Бурахан Сагидан эмчтэй холбогдож, хүүгийнхээ зураг бичлэгийг  илгээснээр  “Таны хүүхдийн эдгээр гэмтлийг 2 - 3 сарын хугацаанд эдгээнэ” гэсэн  хариу авчээ. Эмчилгээний зардал, гурван  сарын хугацаанд Казахстан улсад аж төрөх гээд  30 орчим сая төгрөг хэрэг болох  тооцоо гарсан учир сайхан сэтгэлт монгол түмэндээ хандаж байна. Хүүгийн ээж МУСТА, яруу найрагч С.Шүрэнцэцэг  хүүгээ хөлд орох сайхан өдрийг үзэхийн тулд уран бүтээлийн тоглолт цэнгүүн зохион байгуулах, өөрийн  уран бүтээлээс бүрдсэн 15 дууг олны хүртээл болгосон “Хурд” хамтлагтай хамтрах, шинэ номоо хэвлүүлэх зэрэг төлөвлөгөөтэй байсан  ч ээж хүү хоёрт  цаг хугацаа тун бага байгаа, Сагидан эмчтэй тохирсон ёсоор  энэ сарын сүүлчээр эмчилгээндээ зорих  зайлшгүй шаардлагатай болсон учир олныхоо оломгүй далай шиг их хүч,  тусыг ийнхүү эрж байгааг болгооно уу. Мөн тэрээр хүүгээ эмчлүүлж эдгэрүүлэх явцдаа энэ өвчний талаар  судалж, энэ өвчнөөр шаналж буй  Монголынхоо   үрсийг хөлд оруулах, хөөрхөн хөлөөрөө хорвоо тамгалах их аз жаргалд хүргэхийн тулд чадах бүхнээ хийж, эрүүл энхэд хөтлөх гүүр болон ажиллаж, монгол түмнийхээ ач буяныг хариулах болно гэснийг дамжуулъя. Уншигчдадаа болон монголчууддаа халуун сэтгэлээ дэлгэж, буяны гараа сунгахыг хүсье. Хандивын данс: Хаан банк  5946166125,  Төрийн банк  320000321918 С.Шүрэнцэцэг/Хандив илгээсэн бүхэн гүйлгээний утга хэсэг дээр нэр холбогдох утсаа бичиж эсвэл нийтлэлийн доорхи сэтгэгдэл хэсэгт хандивын мэдээллээ оруулна уу/  холбоо барих  утас  99764906. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.9  ПҮРЭВ  №96  (6063)
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06