Хэлмэгдүүлэлтэд өртсөн гэх 83 хүний материал цугларчээ

2019-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх “Шударга бусын хонгил”-д хэлмэгдэгсдийн холбоо байгуулаад байгаа юм. Холбоогоороо дамжуулан “Шударга бусын хонгил”-ын хохирогч болж бизнес, лиценз, үндсэн хөрөнгөө дээрэмдүүлсэн, хилсээр шийтгүүлж шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах юм байна. Хэлмэгдсэн гэх нэр бүхий иргэдтэй холбоотой материалыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт өгч байгаа гэнэ. Л.Гансүх энэ талаараа “Бидэнд хэлмэгдүүлэлтэд янз бүрийн байдлаар өртсөн гэх 80 хүн материалаа өгсөн. Эдгээр дээр хуульчдын баг ажиллаж байна. “Шударга бусын хонгил”-д хэлмэгдэгсдийн холбоо үндсэн гурван зорилгын хүрээнд ажиллана. Хэлмэгдсэн иргэдийн эрх ашгийг хамгаалж цагаатгах тал дээр ажиллана. Мөн шүүх, прокуроро, тагнуул, цагдаагийн байгууллагад байгаа “Шударга бусын хонгил”-ыг дахин бий болгохгүйн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар төр, засгийг шахаж ажиллана. АТГ-ын дэд дарга Б.Хурцын хувийн өс хонзонгийн сэдлээр түүний шууд удирдлага дор иргэн Д.Энхбат, Б.Жаргал нарт хилс хэрэг зохиосон” гэлээ. Харин Хэлмэгдэгсдийн холбоонд өргөдөл гаргасан иргэн Б.Ганхуяг “ Намайг залилангийн хэргээр шалгаж хохироосон. Миний гэм буруугүйг шүүх тогтоосон. Говь-Сүмбэр аймгийн прокурор Энхтүвшин, Ерөнхий прокурорын орлогч Ё.Сагсай нарт гомдолтой байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

саяхан
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

13 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06