АСЕМ-д шалгалт оруулсан Ерөнхий аудиторыг чөлөөллөө

2019-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ерөнхий аудиторын суудал хэдэн сар эзгүйрэв. Энэ хугацаанд аудитын зарим дүгнэлт баталгаажаагүй. Хуулийн хугацаа нь ч өнгөрсөн гэдгийг холбогдох эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, хийдэл үүсч, бусдад боломж олгосон байж мэдэх нь. Тэгвэл эл суудалд Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Занданбатыг зүтгүүлж, байнгын хорооны хуралдаанаар дэмжээд авлаа. Ер нь ч, Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг УИХ-ын түвшинд хэлэлцэх үеэр ерөнхий аудиторыг томилж байгаа нь тохиолдол биш юм. Чөтгөр шүглэсэн гэлтэй энэ албан тушаалын эзэд томоохон асуудлын өмнө, эсвэл дараахан нь солигддог жишиг бараг тогтоод байгаа. Тухайлбал Д.Хүрэлбаатар гэхэд Оюутолгойн төсөлд аудитын шалгалт оруулна, Тавантолгой төсөлд анхаарал хандуулна, Төрийн бүх байгууллагад хөндлөнгийн шалгалт оруулж но-той ноцтой, буруу ташаа зүйл, авлига, төсөв мөнгөний хэтрүүлэлт байгаа эсэхийг олж тогтооно хэмээн чуулганы индрээс гишүүдийн асуултад хариулахдаа мэдэгдэж байв. Тэрбээр ажлаа авсан даруйдаа АСЕМ руу орсон. Аудитын байгууллагаас “АСЕМ” нэрээр хяналтгүй зарцуулсан 395.7 тэрбум төгрөгийн задаргаа бүхий аудитын тайланг олон нийтэд дэлгэж, хэсэг нөхдийг бачууруулсан нь үнэн. Зарим зөрчлийг хууль хяналтын байгууллагад ч шилжүүлэн шалгуулж байгаа. “АСЕМ Вилла” цогцолбор буюу “Скай ресорт” компанид 125 тэрбум төгрөгийн жилийн 4.5 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан олгосон байдаг. “Холидэй Инн”, “Империал”, “Рамада”, “Чингис, “Цэцэг” зэрэг 16 зочид буудалд нийт 108.4 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан тараасан. Нийтдээ 233.4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэсэн үг. Энэ зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл учир дутагдалтай, хяналт сул байгаа тул хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн гээд тоочвол нэлээд уртхан жагсаалт гарна. Харамсалтай нь, энэ бүх эхлүүлсэн ажил М.Энхболдод таалагдаагүй бөгөөд түүнийг хүчээр өргөдлийг нь өгүүлсэн гэдгийг ойрын эх сурвалжууд хэлдэг. Эл шуум үнэний ортойг бататгаж Оюутолгойн төсөл рүү аудит оруулахаас урьтаж Д.Хүрэлбаатарыг бүрмөсөн холдуулаад авлаа. Түүний өмнөх ерөнхий аудитор А.Зангад хүртэл Чингис, Самурай бондыг зах замбараагүй зарцуулсан асуудлын үеэр эл суудалд сууж, мөн асуудлыг гаргаж тавиад удалгүй чөлөөлөгдөж байсан билээ. Эх сурвалж: www.buzznews.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

саяхан
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

13 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06