“Миний амьдрал энд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2019-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Азийн 24 орны хүүхдүүдийн 2017-2018 оны “Мицубиши Азийн хүүхдийн Еникки фестиваль”-аас Гранпри шагнал хүртсэн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” галерейд боллоо. Уг зургийн уралдааныг Ази Номхон далайн бүсийн 24 оронд 6-12 насны хүүхдийн дунд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил манай улсаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II сургуулийн VIII ангийн сурагч Э.Халиунаа Гранпри шагнал авчээ. ЮНЕСКО-гийн батламжит Байгаль, Соёлын өв хамгаалах сангийн ерөнхийлөгч, доктор Н.Уртнасан үзэсгэлэнг нээж үг хэллээ. Тэрээр “Энэ уралдаан нь хэл соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой Азийн орны хүүхдүүд “Миний амьдрал энд” сэдвээр тайлбар бүхий “Эникки”  зураг зурж, түүгээрээ уламжлан дэлхийн хүүхэд багачуудтай ойр дотно танилцаж, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хуваалцах боломж олгодог. Өнөөдрийн энэ үзэсгэлэн бол монгол хүүхдүүдийн хувьд өөрийнхөө авьяасыг нээхэд, өөр ертөнцийг танин мэдэхэд ач холбогдолтой” гэсэн юм. Гранпри авсан Э.Хулан зуны амралтаараа хөдөө явсан үеийнхээ онцлох үйл явдлыг зуржээ. Тухайлбал, даага сургаж, ааруул хийхийн тулд тараг буцалгаж, айраг бүлж, эмээтэйгээ хамт ааруул зүсч, толгой дээрээ аяга тавьж бүжиглэж буй зураг зурж тус бүр дээр нь тайлбар бичсэн байв. Даага сургаж буй зурагт “Нэг өдөр ах маань эмнэг даага сургалаа. Эмнэг даага амаа мэдэхгүй учир хонин дундуур дайрч давхин сандаргалаа. Эмнэг даага сургаж буй нь удахгүй манайх гүүгээ барих гэж байгаагийн шинж юм” гэжээ. Энэ нь гагцхүү Монголд байх ёс заншил, өв соёлоо бусад улс орны хүүхдүүдэд таниулах зураг болсон байв. Бүтээлийнхээ талаар Э.Халиунаа “Би II ангиасаа зургийн дугуйланд явсан. Энэ уралдаанд IV ангидаа оролцож байсан. Өмнө нь олон уралдаанд оролцож байсан ч үүн шиг  Азийн том уралдаанд оролцож, шагнал авч байгаагүй. Япон улсад болсон наадам Монгол Улсаа төлөөлөн оролцож Азийн бусад орны соёлтой танилцсандаа их баяртай байна” гэв. Үзэсгэлэнд БНХАУ, БНСУ, Энэтхэг, Малайз, Япон, Шри Ланк гэсэн 24 орны хүүхдүүдийн зургийг дэлгэжээ.  Шри Ланк улсын 11 настай хүүгийн зургаас  тухайн орны бурхны тусламжтайгаар өвчнийг эдгээдэг Шанти Карма зан үйлийн талаар мэдэж авлаа. Тэрээр бүжиглэж буй хүмүүс зураад “Уг ёслолд манай үндэсний соёлын үнэт зүйл болох муу ёрын сүнсийг арилгагч товил бүжгийг бүжиж байлаа. Тэр шөнө үйлдсэн Шанти Карма зан үйлийн тусламжтайгаар өвчтэй байсан эмэгтэй эдгэсэн гэж би сонссон” гэсэн тайлбар буюу Эникки бичжээ. Энэ мэтчилэн үзэсгэлэнд тавигдсан хүүхдийн бүтээлүүдээс олон орны шашин шүтлэг, өвөрмөц ёс заншлыг олж мэдэх боломжтой юм. 2019-2020 оны “Мицубиши Азийн хүүхдийн Еникки фестиваль” хүүхдийн зургийн уралдаанд ирүүлэх бүтээлийг долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний хооронд хүлээн авах юм байна. Уралдаанд ирүүлэх Эникки нь өв соёл, ардын уламжлал, урлаг, баяр ёслол, өдөр тутмын амьдрал гэсэн онцлог шинж, хүүхдийн бодит мэдрэмж, үзэл бодлыг чөлөөтэй тусгасан байх ёстой аж. Уг үзэсгэлэн “Орд” галерейд энэ сарын 13-ныг хүртэл, Нийслэлийн лаборатори XIV сургуульд 14-18-нд, Монголын хүүхдийн ордонд 23-ныг хүртэл, “Монгени” цогцолбор сургуульд 30-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

14 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06