“Халх голын ялалт, ЗХУ ялсан өдөртэй давхцаж байна”

2019-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД “Дуурсах он жилүүд” ТББ-аас Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд хийж  байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус байгууллагын  тэргүүн, бэлтгэл хурандаа Г.Нямдорж залуучуудын дунд ахмад үеийнхний дайчин уламжлалыг сануулсан гавьяаг сурталчилах зорилгоор Халх голын ялалтын ойтой холбогдолтой лекцийг их, дээд сургуулийн оюутнуудад уншиж байна. Мөн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг оролцуулсан Улаанбаатарт байгаа Халх голтой холбоотой дурсгал, баатруудын хөшөө, цэргийн музейг танилцуулсан тайлбартай аялал хийхээр ажиллаж байна. Түүнээс гадна Халх голын чигт бүх үеийнхэн оролцох боломжтой дайн болсон түүхэн газруудад очих таван өдөр, дөрвөн шөнийн аяллыг хийхээр маршрутаа гаргачихсан байгаа аж. Тухайлбал, Дорнод аймгийн Мэнэнгийн тал, дайчдад зориулсан хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхох юм байна. Үүгээрээ хүмүүст эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна гэв. Энэ үеэр Хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа А.Батсайхан “Халх голын ялалтын 80 жилийн ой, дэлхийн II дайнд ЗХУ ялсан өдөртэй давхцаж байгаа нь энэ ойн онцлог юм. Халх голын дайн жирийн нэг дайн байгаагүй. Бүх ард түмний дайн байсан. Энэ хоёр хоорондоо холбоотой ялалт байсан” гэв. Ойг угтаж хийсэн хуралд Халх голын дайнд оролцсон ахмад дайчин, чөлөөндөө гарсан хошууч Г.Батмөнх, “Дуурсах он жилүүд” ТББ-ын тэргүүн, бэлтгэл хурандаа Г.Нямдорж, Хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа А.Батсайхан, “Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн нэгдсэн эвлэл” ТББ-ын тэргүүн, бэлтгэл хурандаа Б.Жуваа нар оролцлоо. Эх сурвалж www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06