Британитай уул уурхайн салбарт хамтрах саналаа илэрхийлэв

2013-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Гадаад харилцааны сайд Л.Болдын  урилгаар ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд ноён Уильям Хэйг манай улсад албан ёсоор айлчиллаа. Энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Малколм Рифкиндын 1996 онд Монгол Улсад хийсэн айлчлалаас хойш 17 жилийн дараа хэрэгжсэн өндөр хэмжээний айлчлал бөгөөд Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Мөн сайд У.Хэйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхжээ.

Хэлэлцээний үеэр манай улс Британи улстай хамтын ажиллагаагаа тодорхой чиглэлүүдээр түлхүү хөгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, уул уурхай, олон улсын санхүүгийн харилцаа, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахын сацуу олон улсын тавцан дээр харилцан бие биеэ дэмжих бодлого баримтлахаар болов. Түүнчлэн Британи улсын, тэр дундаа Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд У.Хэйгийн дэвшүүлсэн “Хямралын үеийн бэлгийн хүчирхийллийн эсрэг санаачилга”-ыг манай улс дэмжиж байгааг албан ёсоор мэдэгдэв.

Үүний зэрэгцээ Монголын Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам хоорондын “Чевнингийн сургалтын тэтгэлгийн түншлэлийн тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг” болон “Шивээ-Овоо нүүрсний уурхайд түшиглэн цахилгаан станц барих асуудлаар “Эрдэнэс МГЛ” компани, Британий “IM Power” компанийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү айлчлалаар хоёр орны улс төрийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад салбарын харилцааг өргөжүүлэх зорилт, арга зам, хэтийн төлөвийг тодорхойлсон гэж Гадаад харилцааны сайд Л.Болд хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ онцлов.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21