Дайны бүсэд өнгөрүүлсэн “Дурсахуйяа сайхан долоон жил”

2019-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Энэ удаагийн “Ширээний ном” буландаа “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгаланг урилаа. -Та одоо ямар ном уншиж байна вэ? -Ойрд эртний монголчуудын оршуулгын зан үйлтэй холбоотой судалгааны бүтээлүүд уншиж байна. Хамгийн сүүлд Довдойн Баярын “Алтан ургийн язгууртны нэгэн булшийг судалсан нь” нэртэй судалгааны бүтээл уншсан. Энэ сэдэвтэй хамаарах уран зохиолын эссээ бичих гээд судалгаа хийж байгаа юм. -Яг одоо таны ширээн дээр ямар ном байна? -Үнэнийг хэлэхэд ширээний ном гэвэл хэдэн толь бичгээс өөр сүртэй юм байхгүй. Ихэвчлэн уран зохиол уншдаг боловч түүндээ нэг их фанатын сэтгэлзүйгээр хандаад байдаггүй. Уншаад авахаа аваад, гайхахаа гайхаад цаашаа явдаг гэх үү дээ. Түүнээс байнга сөхөж хараад, ахин дахин уншаад, үе үе дотроос нь үнэтэй санаа шүүрдэж амьдрал ахуйдаа хэрэглэдэг тогтсон ном алга. Яахав үнэхээр яруу бичлэгтэй, гайхмаар уран сэтгэлгээтэй номуудыг сөхөх нь бий. Харин ойрноос Монголын түүхийн гол номуудыг ширээнийхээ ном болгоё гэж бодож байна. -Сэтгэлд тань хамгийн их хүрсэн номоо нэрлээч? -Вольтерийн “Жамаараа яваа ертөнц” санаанаас ер гардаггүй. Юсүнари Кавабатагийн “Алгын чинээ өгүүллэгүүд” том санааг маш жижигхэн зайд ямар нарийн торгон гаргаж болдгийн том жишээ. Израйлын зохиолч Эдгар Керетийн “Дурсахуйяа сайхан долоон жил” гэж ном байна. Хэлбэр нь Кавабатагийнх шиг мөртлөө бичвэр бүр нь гашуун егөөтэй. Толгой дээгүүр нь сум шунгинаж, хаяанд нь бөмбөг дэлбэрсэн дайны бүсэд эгэл жирийн амьдрал гэдэг ямар эмгэнэлт инээдэм болж хувирдгийг ой тойнд зурна. Нэрлэвэл олон ном байна. -Ном уншихад өдөрт хэдэн цагийг зарцуулж байна. Ихэвчлэн ямар төрлийн ном уншдаг вэ? -Ажлын онцлог гэх үү дээ. Ном уншихад бүх өдрийг тэр чигт нь зориулж байна гэвэл хилсдэхгүй болов уу. Хэвлэлтэд өгөх номуудаа ариутган шүүх гэж дахин уншихын сацуу, дараа ямар номууд хэвлэх вэ гэж судалж, мөн өөрийнхөө сонирхлыг дагаж эсвэл хувь уран бүтээлдээ зориулан судалгаа хийж гэх мэтээр ер нь бол ажил, амьдрал минь тэр чигтээ унших үйл явц болчихсон байна. Ихэвчлэн урлаг, утга зохиолын номууд уншина. Дундуур нь уран зохиолын бус номууд уншина л даа. Ялангуяа, технологитой холбоотой юмсад их сэтгэл татагддаг. Ойрын үед Монголын түүх уншъя л гэсэн төлөвлөгөөтэй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.7  МЯГМАР  №94  (6061)
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

41 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

54 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06