Д.Эрдэнэбат: МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө юу ч хийсэнгүй

2019-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын байр суурийг хүргэж байна.    -МАН-ын мөрийн хөтөлбөрт иргэдийн амьжиргааны төвшин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн асуудал, татварын хөнгөлөлт зэргийг тов тодорхой заасан.  Гэтэл энэ бүхэнд эрх баригч нам эсрэгээрээ  хандаж ирлээ.   Танайхаас судалгаа явуулсан байна.  Энэ талаар тодруулахгүй юу? -Үнэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд монгол оронд сүйрлийн жилүүд болж өнгөрлөө. Олон сая ам.доллар орж ирж  эдийн засаг сайжирч байгаа гэх боловч бага дунд орлоготой иргэдийн амьдрал хүнд хэцүү байдалд хүрээд байна. Үнийн өсөлт иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж буй энэ цаг үед Ерөнхий сайдыг бодит нөхцөл байдал буюу хөрсөн дээрээ бууж ажиллах шаардлагыг бидний зүгээс албан ёсоор хүргүүлж байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрсэн гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар инфляци 10 хувьд хүрч, бараа бүтээгдэхүүний үнэ урьд хожид байгаагүйгээр өсч, иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байгааг эрх баригчдад анхааруулах нь чухал байна. -Инфляцид нөлөөлж буй хүчин зүйлийг юу гэж харж байна вэ? -Хоёр шалтгаантай.  Нэгдүгээрт шатахууны үнийн өсөлт. 2018 онд таван удаа, 2019 онд хоёр удаа өсч өнөөдрийн байдлаар шатахууны дундаж үнэ 500 төгрөгөөр өсчихөөд байна.  Мөн махны үнийн өсөлт. Хэдийгээр махны экспорт нэмэгдэж байгаа сайн тал байгаа боловч үүнийг дагасан сөрөг үр дагавраар нийт үнийн өсөлтийн 20 хувийг махны үнэ дангаараа эзэлж байна.  Ард иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлж байгаа хэдий ч энэ нэмэгдэл нь үнийн өсөлтөд өртөж,  ахуй амьдралд дэм болсон зүйл огт алга. МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө юу ч хийсэнгүй.  Харин ч эсрэг ажиллалаа гэж үзэж байна. -Ерөнхий сайд  Хэнтий аймагт ажиллаж байна.   Үүнийг сонгуулийн хууль зөрчсөн асуудал боллоо гэж танай нам үзсэн.  Энэ нь ямар учиртай юм бэ? -Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад  Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Хэнтий аймагт ажиллаж байна.  Хэнтий аймаг болоод улс орны хувьд нөхөн сонгууль бол чухал асуудал биш л дээ. Тэнд очиж ажиллаж байгаа юм бол Хэнтий нуруунд гарсан гал түймэр олон километрт хүрч байна. Энэ нь Хэнтийн нурууны зүүн хэсгийг тэр чигт нь хамарч, онц байдал үүссэн. Гэтэл Засгийн газар нөхөн сонгуулийн нэг тойрогт ийнхүү анхаарч байгааг буруу гэж харж байна. Олон хоног үргэлжилж байгаа энэ түймэрт Засгийн газар дорвитой арга хэмжээ аваагүй, тэнд хэрэгтэй байгаа хүн хүч, техник хэрэгсэл болон хоол хүнсний дутагдлыг анхаарч үзэхгүй байгаа нь харамсалтай. Үүгээр зогсохгүй сонгуулийн хуулийг зөрчиж сурталчилгаа хийхийн тулд Засгийн газар бараг тэр чигээрээ Хэнтийд очжээ. Мөн төсвийн хуулийг зөрчиж олон тэрбумын амлалт өгч байгаа юм билээ. -Өнгөрсөн пүрэв гаригт чуулган дээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар нэлээд шүүмжлэлтэй хандсан. 33 их наядын асуудал яригдлаа.  Энэ дээр та албан ёсны тайлбар өгөхгүй юу? -33 их наяд төгрөгийг хулгайлсан байх магадлалтай гэх ташаа мэдээлэл явсан. Энэ хуулийг 2015 наймдугаар сарын 7-ны өдөр баталсан. Хууль хэрэгжсэний дараа нийт 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол Ардчилсан намын Засгийн газрын үед авсан 2.5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй. Түүнчлэн хуулийн хүрээнд 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль алдангиас нийт иргэд бизнес эрхлэгчид чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл 34.7 их наядын 11 их наяд төгрөг нь иргэдийн болон бизнес эрхлэгчдийн татварын орлогын чөлөөлөлт байсан. Үлдсэн мөнгө бол нийгмийн даатгалын шимтгэл болон санхүүгийн тайлан бүртгэлийн бичилтийн өөрчлөлт, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний зөрүү зэрэг багтаж байсан. Ард түмэн энэ хуулиар дамжуулан өөрийн даатгал шимтгэл болоод бизнес эрхлэгчид санхүүгийн тайлан бүртгэлээ ил болгож чадсан юм. Тэрнээс энэ 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүмүүс хуваагаад идчихсэн зүйл огт байхгүй. -Одоо энэ хуулийг өөрчлөх асуудал яригдаж, хуулийн байгууллагаас шалгалт хийх талаар ч ярьж эхэллээ.  Бондын зарцуулалтыг ч үүнтэй холбон тайлбарлаж байна? -Ер нь төр нэг хууль гаргачихаад үүнийгээ буцаад адалж эхлэх юм бол ард түмний төрд итгэх итгэл алдагдана. Бондын зарцуулалт нь 33 их наядтай огт холбоогүй гэдгийг тодорхой жишээ дээр тайлбарлая л даа.  АН-ын үед авсан бондын нийт хэмжээ 2.5 тэрбум. Бондыг  Хөгжлийн банк болон арилжааны банкаар дамжуулан зээл олголтоор хийж, Монгол Улсын бүтээн байгуулалтад зарцуулагдсан. Төслийн хүрээнд 3405 км хатуу хучилттай зам барьж, нийт хатуу хучилттай замаа улсын хэмжээнд 2.2 дахин өсгөж чадсан. Буянт-Ухаа I, II дугаар хороолол баригдаж, жил хүрэхгүй хугацаанд 82 мянган өрх шинээр байранд орж, гудамж төслийн хүрээнд нийт 33 уулзварын төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөл, Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэставан толгойд өгсөн дэмжлэгийн зээл, ЖДҮ-г дэмжих төслүүд,  96 мянган ажлын байр бүхий барилгын салбар, бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжсэн гээд үр өгөөжөө өгсөн олон санхүүжилт олгосон. Эдгээр нь цаанаа эзэнтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй, гүйцэтгэлтэй зээлүүд байсан. Цаашдаа Ардчилсан нам энэ асуудлаар ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс ажиллах болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.7  МЯГМАР  94  (6061)  
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

18 цаг 31 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

22 цаг 29 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

22 цаг 29 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

22 цаг 29 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Уржигдар 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Уржигдар 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Уржигдар 13 цаг 19 мин