15 алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэв

2019-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Монгол цэргийн нэгдсэн холбоо”, Орхон аймгийн ЗДТГ хамтран энэ сарын 3-ны өдөр “Мянган мөрдэстөн” чуулга уулзалтыг Орхон аймагт зохион байгуулсан билээ. Энэхүү уулзалтад тус аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, тэтгэвэр чөлөөнд гарсан ахмад буурлууд оролцож “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар зөвлөлийг байгуулж, тэргүүнээр нь аймгийн Засаг дарга Д.Батлутыг сонгосон юм. Тэгвэл чуулга уулзалтын дараа нэгэн онцлох үйл явдал болсон нь аймгийн Засаг даргын санаачилгаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж буй алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Зэвсэгт хүчин, онцгой байдал, цэргийн штаб, цагдаа, прокурор, тагнуул, дотоодын цэрэг, шүүхийн шинжилгээ зэрэг 9 байгууллагын 15 алба хаагчдад хашаа байшин бэлэглэсэн юм. Аймгийн Засаг ЗДТГ-аас зорилтот бүлгийн айл өрх болоод төрийн цэргийн байгууллага, хууль сахиулах байгууллагын алба хаагчдад 55 га газар олгож байгаагаас 15 га газарт нь хашаа, байшин барьж өгсөн нь энэ юм. Нэр бүхий алба хаагчдад хашаа, байшин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх Л.Алтангэрэл, “Монголын цэргийн нэгдсэн холбоо”-ны нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нарын удирдлагууд оролцож, баяр хүргэсэн юм.
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

43 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

56 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06