АН: Ерөнхий сайд сонгуулийн хууль зөрчиж байна

2019-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /05.06/хуралдаж хуралдаж, гаргасан шийдвэр тогтоолоо танилцууллаа.  Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляцитай холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ.  АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат  “Өнөөдөр улс орны нөхцөл байдал иргэдийн амьдрал туйлын хүнд байна. Ийм үед Ерөнхий сайд Хэнтий аймагт ажиллаж байна. Хэнтийн нуруунд гарсан түймэр олон хоног үргэлжилж, 60 км газрыг эзэлсэн. Ийм үед Засгийн газар сонгуулийн тойрогт ажиллаж, сонгуулийн сурталчилгаа ярьж яваа нь харамсалтай. Сонгуулийн тойрогт амлаад буй мөнгө төгрөгөө түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст, хоол хүнс дутагдалтай газарт зарцуулах хэрэгтэй. Гэтэл Ерөнхий сайд тэнд очиж, уулзалт хийж байгаа нь сонгуулийн хууль зөрчиж байна. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ урьд байгаагүйгээр өдөр бүр өсөн нэмэгдэж, дундаж орлоготой айлын амьдрал улам уруудан доошилж байна " гэлээ. Түүнчлэн тэрээр “Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөг хулгайлсан гэх ташаа мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарах боллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны наймдугаар сарын 7-нд батлагдсан. Тус хууль хэрэгжсэний дараа 34,7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон. Энэ бол АН-ын засгийн үед авсан 2,5 тэрбум ам.долларын бондтой огт холбоогүй зүйл юм. 11 их наяд нь бизнес эрхлэгчдийн татварын хөнгөлөлтийн чөлөөлөлт байсан. Түүнээс биш 33 их наяд төгрөгийг хэсэг бүлэг хүмүүс хулгайлсан асуудал биш" гэлээ. Эх сурвалж:www.polit.mn 
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

42 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

55 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06