Оюутолгойн гэрээг өөрчлөөгүйгээс 445.7 тэрбум төгрөг дутжээ

2013-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Энэ оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг өнөөдрөөс эхлэн парламент хэлэлцэж эхэлнэ. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн болж, Оюутолгой зэрэг эрдэс баялгийн салбараас орж ирэх ёстой мөнгө дутсан тул орлогоо бууруулж, тэвчиж болох зардлуудаа танах гэж байна.

Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголын өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 799.2 тэрбум төгрөгөөр буурч 6,289.1 тэрбум төгрөг, нийт зарлага 814.8 тэрбум төгрөгөөр буурч нэгдсэн төсвийн нийт зарлага 6,629.8 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 340.7 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ний 2.0 хувьтай тэнцэхээр байна.

Төсвийн тодотголоор улсын төсвийн нийт орлого 666.1 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 809.5 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвийн нийт алдагдал 143.4 тэрбум төгрөгөөр буурч 608.1 тэрбум төгрөгт хүрэхээр тооцжээ.

Импортын хэмжээ эхний найман сарын байдлаар 8.6 хувиар буурч, 4.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Импортын бууралтад машин, тоног төхөөрөмж, түлш, шатахуун, төмөрлөгийн бүтээгдэхүүний импорт буурсан нь голлон нөлөөлжээ.

Төсвийн тухай хуульд  “Урьдчилан тоо­цоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгд­сэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлнэ” гэсэн заалтын дагуу төсөвт тодотгол хийжээ.

Оюутолгой төс­лийн Хөрөнгө хөрөнгө оруулалтын гэрээнд өөрч­лөлт оруулах асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүйн улмаас энэ оны төсөвт төвлөрүүлэхээр тооцсон 445.7 тэрбум төгрөг, үүнээс улсын төсөвт 290.9 тэрбум төгрөг, Хүний хөгжлийн санд 154.8 тэрбум төгрөгийн орлого буурахаар байна. Нэлээд хэмжээний орлого буурах тул төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлаас бууруулж, орон нутгийн зарим хөрөнгө оруулалтыг ч танахаар болжээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21