Хойд Солонгос туршилт хийснээ тайлбарлажээ

2019-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хойд Солонгос Вонсан хотоос зүүн зүгт пуужин харвасан гэж “Ёнхан” агентлаг мэдээллээ. Энэ талаар  Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Парк Хан Ки “Хойд Солонгосын Засгийн газар энэ сарын 4-нд  тус нутгийн Ходо арлаас өглөөний 06:00 цагт ойрын зайн пуужин харвасан” гэж мэдэгдсэн байна. Мөн Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид үүнтэй холбоотой мэдээллийг судалж байгаа гэв. Харин Пхеньяны зүгээс үүнийгээ тактикийн удирдлагатай шинэ зэвсэг, том калибрийн алсын тусгалтай пуужин харвадаг төхөөрөмжөө турших зорилготой байсан хэмээн тайлбарлажээ. Өмнөд Солонгосын хэвлэлд энэ талаар  Хойд Солонгосын үйлдсэн туршилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун хянаж шалгасан гэж бичжээ. Мөн Өмнөд Солонгосын  штабуудын хамтарсан хорооноос анх Хойд Солонгос ойрын зайн пуужин харвасан гэж мэдээлсэн юм. Харин дараа нь  олон пуужин харваж туршсан гэж мэдэгджээ. Гэвч энэ бүхнийг  АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп үл харгалзан үзэж Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс нь ангижруулах талаар мөрөөдөхөөс залхаагүй хэвээр байгаа юм. Тэрээр “Энэ дэлхийд ямар ч зүйл их сонирхолтой байх боломжтой. Гэхдээ Ким Жон Ун Хойд Солонгосын эдийн засгийг их хүчтэй гэж ойлгодог гэж би бодож байна. Тиймээс тэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар юу ч хийхгүй байна. Мөн би түүнтэй хамт гэдгийг Ким Жон Ун мэдэж байгаагаас гадна өгсөн амлалтаа зөрчихийг хүсэхгүй  байна. Гэрээг байгуулах болно” гэж твиттертээ бичжээ. Вашингтон, Пхеньян нь  Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар өндөр төвшний хэлэлцээр хийсэн. Үүний  хүрээнд Доналд Трамп, Ким Жон Ун нар Сингапур, Вьетнамд уулзсан юм. Тэдний эхний уулзалт амжилттай болж, талуудын харилцааг сайжруулах талаар тохиролцоонд хүрсэн билээ. Гэвч Вьетнамд өнгөрсөн хоёрдугаар сарын 27, 28-нд болсон уулзалт нь төлөвлөж байсан хугацаанаасаа өмнө өндөрлөснөөр гэрээ байгуулж чадаагүй юм. Гэхдээ талууд ирээдүйд дараагийн уулзалтыг хийх нь хэвээр байгаа аж. Харин Японы Гадаад хэргийн сайд Таро Коно энэ туршилтын талаар АНУ-ын Майк Помпео, Өмнөд Солонгосын Кан Кёнг Ватай утсаар ярьсан байна. Энэ талаар  Японы Гадаад харилцааны яамнаас талууд утсаар таван минут ярьснаар  Хойд Солонгосын хийсэн туршилтын тухай мэдээлллийг харилцан солилцож байхаар тохиролцсон гэж мэдэгдэлдээ дурджээ. Мөн Таро Коно, Майк Помпео нар Япон, АНУ болон АНУ, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг баталсан талаар нэмж бичсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.6  ДАВАА  №93  (6060)  
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

43 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

56 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06