“Бид бороотой, цастай байна гээд хилээ эзгүй хаядаггүй”

2019-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Р.ОЮУН Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа хүссэн мэргэжлээрээ сураад ажиллана гэдэг бүр ч сайхан. З.Цэрэнбат Хилийн цэргийн дээд сургуулийг 2005-2009 онд Ар талын ажилтан мэргэжлээр сурч, төгсөөд Хилийн 0198, 0129 дүгээр ангид заставын орлогч, заставын дарга, шуурхай жижүүр гэсэн албан тушаалд ажиллаж байгаад 2013 оноос Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтэст мэргэжилтнээр, 2014-2015 онд Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэст мөн мэргэжлээрээ ажиллажээ. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2014 онд анх удаа “Шилдэг офицер”-ын тэмцээнийг зохион байгуулахад II байр эзэлж ОХУ-ын Ерөнхий цэргийн академид гурван жил суралцан төгсч ирээд 2018 онд Хилийн 0165 дугаар ангид Цэргийн сургалт, сахилга албаны зохион байгуулалтын тасгийн даргаар ажиллаж байна. Түүний аав Ж.Зоригтбаатар НАХЯ-ны хилийн цэрэгт алба хаажээ. Тэрээр хүүдээ “Монгол Улсад хил гэж байгаа цагт түүнийг манах хилийн цэрэг байна. Ямар нэгэн байдлаар хилийн цэрэг үгүй болсон тохиолдолд Монгол гэдэг улс оршин тогтохгүй” хэмээн хэлдэг байсан нь хүүд өвөрмөц, сонирхолтой санагджээ. З.Цэрэнбатыг Х ангид байхад аав нь “Миний хүү ямар мэргэжилтэй болох вэ. Хилийн цэрэгт орох уу” гэхэд нь тогтсон мэргэжил сонгоогүй ч цэргийн хүн болох бодол нь дийлсэн аж. Хилийн цэрэг гэж байгаа бол зориулалтын мэргэшсэн хүчин байх ёстой гэдгийг ч ойлгосон байна. Тиймээс хилийн цэргийн офицер болох хүсэл өвөрлөсөн нь биеллээ олж ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд Хилийн цэргийн дээд сургуульд шалгалт өгч тэнцсэн байна. Тэрээр “Хилийн цэргийн нэг онцлог нь тайван цагийн байлдааны үүргийг тогтмол гүйцэтгэдэг. Улсын хил хамгаалалтыг тасралтгүй зохион байгуулдаг гэдгээрээ илүү санагдсан. Бид өнөөдөр бороотой, цастай, шуургатай байна гээд хилээ эзгүй хаядаггүй. Харин ч хилээ чангатгаж, эрчимжүүлдэг нь таалагдсан. Цэргийн академи төгсч ирсний дараа зорилго нь тодорхой хэмжээгээр нэмэгдсэн” гэж байв. Офицер хүн багш байх ёстой. Офицер том ч бай, жижиг ч бай цэргийн дарга л байдаг. Тиймээс офицер хүн бүр багш, сурган хүмүүжүүлэгч байна. Тухайн хүн ямар багш, цэргийн дарга вэ гэдгийг хамт олон л тодорхойлно. Хилчин хүний хамгийн сайхан мэдрэмж улсын хилийн багана. Хилийн баганад хүссэн хүн бүр очиж чаддаггүй. Хилийн цэргийн алба хааж байгаа хүссэн хүн очиж болдоггүй. Хилийн багана дээр очоод нутгийн гүн рүү харах сайхан байдаг. Үүнээс цааш харийн нутаг, эндээс нааш эх орон гэдгийг хилчин хүн л мэдэрдэг юм. Үгээр хэлж болохгүй тийм сайхан омогшил, эх оронч үзэл энэ үед төрдөг. Хилчин хүмүүс хамгийн эх оронч хүн шиг санагддаг. Эх орондоо хайргүй хүн гэж байхгүй хэмээн нийтлэлийн баатар маань ярьж байсан. Түүний гэргий мөн ахлах цолтой. Гурван охинтой. Удам дагасан хилчин гэхээр надад сонин санагддаг. Хүүтэй болоод хилчин, цэргийн хүн болчихвол зүгээр юм болов уу гэж боддог. Хилийн анги, заставт амралтын цаг хомс болохоор чөлөөт цаг гарвал гэр бүлтэйгээ байхыг эрмэлздэг. Мөн найз нөхөдтэйгөө зааланд тоглохыгг хүсдэг. Мөн өөрийгөө хөгжүүлэхийн тулд шинэ гарсан хууль дүрэм, зааврыг судлахыг эрмэлздэг. Ийш тийшээ явахад замд цаг гардаг болохоор уран зохиолын ном унших дуртай гэж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.6  ДАВАА  №93  (6060)  
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

43 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

56 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06