МАН “Газрын зураг”-аа шинэчилнэ

2013-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ 

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал  Тусгаар тогтнолын ордонд  өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Эхний өдрийнх албан ёсны өчигдрийнх албан бус хурал байсан гэнэ. Харин бүлэглэл, фракциуд нь тус тусдаа хуралдаж, хотын төвийн томоохон зоогийн газруудын vip өрөөнүүдэд уулзалт, ярилцлага өрнүүлж явна. Уулзалт, тохиролцооны гол сэдэв нь  удахгүй болох их хурлаар хэлэлцүүлэх намын даргад хэнийг дэмжих вэ гэдэгт чиглэж байгааг эх сурвалжууд нуухгүй байна. Мөн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулах өөрчлөлтийг дэмжих, түүнд тусгуулах саналд ч бүлэг, фракциудын  байр суурь зонхилох нь дамжиггүй юм.

Удирдах зөвлөлийн хурал уржигдар  буюу даваа гаригийн үдээс хойш албан ёсоор эхэлсэн. Хурлын тов 14 цагт гэж зарлагдсан ч  16 цагт болон хойшилж, тэр нь 17.30 цаг болж сунжирсан нь цөөнгүй гишүүдийг бухимдуулаад авсан. Энэ удаа намын их хурлын өмнө зарлан хуралдуулах Бага хурлын тухай хэлэлцжээ. Түүгээр их хуралд оруулж хэлэлцүүлэх  “Монгол улсын хөгжлийн бодлого” баримт бичгийг ярихаас гадна намын их хурлын төлөөлөгчдийг сонгож буй анхан шатны байгууллагуудаас мэдээлэл сонсохоор хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байна.  Мөн  МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгчдийг анхан шатны үүрээс чөлөөт өрсөлдөөнөөр сонгох хурлуудыг даваа гаригаар тасалбар болгон хаажээ.

Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн ч хаалттай үлдээсэн нэг сэдэв нь эдийн засгийн асуудлаар УИХ дахь намын бүлгээс хийх энэ намрын улс төрийн тоглолт ямар байх тухай  байжээ.  Энэ асуудлаар эдийн засагч гишүүдийн ажлын хэсэг хүртэл гарган ажиллуулсан гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Энэ бүхэн бодитой болох нь ийнхүү батлагдаж байна. Тэгэхээр МАН  энэ асуудлаар Н.Алтанхуягийг огцруулах, улмаар засагт орж сайдуудаа томилоход ихээхэн зүтгэл гаргах нь ойлгомжтой. Энэ чиглэлд С.Баярыг АН-тай яриа, хэлэлцээ өрнүүлж явна гэсэн  яриа хөөрөө гарсан нь ч оргүй биш бололтой.

Эдийн засгийн асуудал, Засгийн газрын алдааг нэгбүрчлэн  хэлэлцэж тоглоомын дүрэм боловсруулах  үеэр Удирдах зөвлөлийн гишүүд хоорондоо маргалдаж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар хоорондоо хатуу үг чулуудалцжээ. Лав л “Чиний мэддэг гэж юу байсан юм” хэмээн чанга дуугарч байсан нь хэвлэлийнхний сонорт хүрсэн байна. Харин зарим нь “Харганын ноос түүж унгас нэхнэ” гэгчээр  засагт орчих юм шиг бодож хэрүүл уруулд хүрээгүй байлтай хэмээн шоолж явна.

МАН-ын одоогийн мөрдөж буй намын дүрэм, мөрийн хөтөлбөр ялсан үеийн буюу эрх баригч намын нөхцөл байдалд тохирсон баримт бичгүүд буй. Тэгвэл одоо ялагдсан нам ямар бодлого баримтлах вэ,  ямар хөтөлбөр дэвшүүлэх вэ, дүрмээ хэрхэн шинэчлэх вэ гэдэгт толгойгоо гашилгаж байгаа нь нууц биш.  Нэг ёсондоо хамрах хүрээгээ тодорхойлох,  гишүүд, дэмжигчиддээ хэрхэн ойртох, өрсөлдөгч намуудтай хэрхэн харилцаж хамтран ажиллах талаарх газрын зургаа шинэчлэхэд МАН ихээхэн анхаарч байгаа бололтой. Эцэст нь ялагдаж эрч хүч нь суларч итгэл алдарсан энэ намыг хүнд хэцүү үед хэн удирдаж ялалтад хүргэх вэ гэсэн тооцоо, судалгааг  тал талаас нь эрвийх дэрвийхээрээ гаргаж иржээ. Хэдийгээр намын дүрэмдээ чөлөөт өрсөлдөөнийг тунхаглаж “Намын гишүүн хэн ч өөрийн нэрийг дэвшүүлэх эрхтэй” гэж буй ч намыг авч явах лидерийн нэр хүнд, мэдлэг чадвар, арга барил, улс төрийн  туршлага,  зангараг, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эсэх, рейтингийг ихээхэн тооцоолох учиртай. Тэрхүү жагсаалтад хууччуулаас М.Энхболд, Н.Энхболд, Ц.Нямдорж, залуучуудаас С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Э.Мөнх-Очир, Ц.Мөнх-Оргил   нарын нэр дуулдаад удаж байгаа. Тэр бүү хэл зарим эрхмийн нэр Бага хурлаас тодорхой болж их хурлаар батлагдах л үлдсэн мэтээр нэг хэсэг л сонины нүүр чимсэн. Тэгвэл  нэг хүний нэр тодорхой болж гишүүд бүгд байр сууриа нэгтгэсэн зүйл байхгүй гэнэ. Тэр бүү хэл тухайн өдөр заалнаас нэр дэвшүүлэх эрх ч нээлттэй байгаа гэв. Мөн тодорхой хэсэг, бүлгийн зүгээс  Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарт итгэл үзүүлье гэж байгаа. Энэ саналыг дэмжүүлэх чиглэлээр уулзалт, тохироо хийж яваа нөхдүүд ч байгаа гэх хүн  цөөнгүй тааралдаж байна.

Дугаар шилжих мөчид дуулдаж буй мэдээллээр МАН-ын их хурал энэ сарын 27-30 нд болно. Их хуралд С.Баяр оролцож улс төрийн гол хорыг найруулахаар болсон бол У.Хүрэлсүх Монголдоо ирж хэсэг хугацаагаар байгаад саяхан буцсан. Намын их хуралдаа  амжиж ирэх, эсэхээ тодорхой хэлээгүй гэв.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22