Замын цагдаагийн баруун урд уулзвараар буцаж эргэхийг болиулжээ

2019-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Замын цагдаагийн гүүрэн гарцыг энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Тэгвэл гүүрэн гарцын барилгын ажлын Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор энэ тавдугаар дугаар сарын 18-ны өдрийн 22:00-06:00 цагуудын хооронд Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун тийш чиглэсэн /Өөрөөр хэлбэл, Нарантуул ОУХТ-өөс Энхтайваны гүүр, Энхтайваны гүүрнээс Нарантуул ОУХТ хүртэлх/ авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хааж нарийсган, уулзвар дээр буцаж эргэхийг хязгаарлахаар боллоо. Гүүрэн гарцын үргэлж дам нурууг хийхэд Нарны замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүд металл тулаасны дотор гаргасан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нүхэн гарцаар зорчино. Уг бүтээн байгуулалтын ажил хийгдэж, Замын цагдаагийн баруун урд уулзварын зорчих хэсгийн нэг эгнээг хязгаарласнаас замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг нээсэн ба бүтээн байгуулалтын ажил дуустал иргэд хүлээцтэй хандаж, байршуулсан тэмдэг, зохицуулагчийн дохиогоор замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. Эх сурвалж: www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

49 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 2 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06