Хэвлэл мэдээллийн салбарт 4500 орчим хүн ажиллаж байна

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Хэвлэлийн эрх чөлөөний дэлхийн өдөр өнөөдөр буюу тавдугаар сарын 3-нд тохиож байна. Монгол Улсад өнөөдөр хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж байна вэ? Товч тойм мэдээг хүргэх үүднээс Хэвлэлийн Хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий ”Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” 2018 оны тайлан мэдээллийг сонирхож үзсэн юм.  Судалгааны мэдээллээс харахад сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо жил бүр буурчээ. 2017 оны тухайд өмнөх оноос хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 16-аар буурсан байна. Хэвлэмэл сонины борлуулалтын тоо өмнө жилээс 5 гаруй хувиар, сэтгүүлийн тоо 36 орчим хувиар тус тус буурчээ. Харин радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн нийт цаг нэг цагаар, телевизийнх хоёр цагаар хасагдсан байна. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурахын хэрээр цахим сайтын тоо жилээс жилд өсч байсан юм. Харин сүүлийн гурван жилд сайтын тоо харьцангуй тогтвортой байгаа бөгөөд 2018 оны эхний байдлаар 100 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу сонин, сэтгүүл, радио, телевиз цахим аргаар агуулгаа цацах, сурталчлах, захиалга авах зэрэг нь эрчимжиж байна. Үүнд ялангуяа фэйсбүүк чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тухайлбал уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 60 гаруй хувь нь өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсыг ажиллуулж байна. Хэвлэл мэдээллийн салбарт 4500 орчим хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч, редактор байна. Нийт сэтгүүлчдийн 49 хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшжээ. Эх сурвалж: www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

49 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 2 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06