Өнгөрсөн онд хэдэн сэтгүүлч амиа алдсан бэ?

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ БРЮССЕЛЬ. /BBC/. Өнгөрсөн онд дэлхий даяар 95 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амиа алдсан тухай Олон улсын сэтгүүлчдийн холбооноос /IFJ/ мэдээлжээ. Энэ тоог 2017 оны ижил үзүүлэлттэй харьцуулахад өссөн хэдий ч Ирак, Сирид зөрчил мөргөлдөөн газар авч байсан өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад буурсан байна. 2006 онд хамгийн олон буюу 155 сэтгүүлч амиа алдаж байв. 2018 онд Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги амиа алдсан явдал дэлхий дахины анхаарлыг хамгийн их татсан юм. Тэрбээр өнгөрсөн 10 дугаар сард Турк улс дахь Саудын Арабын Консулын газар руу орсны дараа амиа алдсан билээ. Энэ явдал нь хоёр орны хооронд дипломат хямралыг үүсгэж, олон улсын шүүмжлэлийг ихээхэн дагуулсан юм. Олон улсын сэтгүүлчдийн холбооны тайланд дурдсанаар, 2018 онд Ази Номхон Далайн орнуудад 32 сэтгүүлч амиа алдсан бол Америк тивийн орнуудад 27, Араб, Ойрхи Дорнодын орнуудад 20, Африкийн орнуудад 12, Европын орнуудад 4 сэтгүүлч амиа алджээ. Аль улс хамгийн аюултай вэ? Афганистан улс нь сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай орнуудын нэг хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн онд тус улсад хамгийн олон сэтгүүлч /16/ амиа алджээ. Нийслэл Кабул хотод тэсрэх бөмбөг дэлбэлэн халдлага үйлдсэний улмаас 9 Афганистан сэтгүүлч нэгэн зэрэг амиа алдсан байна. Үүний зэрэгцээ Афганистаны зүүн нутгийн Хост мужид болсон цуврал халдлагын үеэр “BBC” сувгийн сэтгүүлч Ахмад Шах амь үрэгджээ. Өнгөрсөн онд АНУ-д мөн олон сэтгүүлч амиа алдсан бөгөөд Мэрилэнд муж улсын “Capital Gazette” сонины газар нэгэн эрэгтэй халдлага үйлдсэний улмаас 5 сэтгүүлч амь насаа алдсан байна. Сэтгүүлчдийг хамгаалах хороо /CPJ/ хоригдож буй сэтгүүлчдийн талаарх мэдээллийг жил бүрийн 12 дугаар сарын эхээр олон нийтэд дэлгэдэг юм. 2018 онд хамгийн олон сэтгүүлч хоригдсон улсуудыг дурдвал, Туркад 68 сэтгүүлч, БНХАУ-д 47, Египетэд 25, Саудын Араб, Эритрей улсад тус тус 16 сэтгүүлч хоригджээ. Эх сурвалж: www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

50 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 3 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06