А.Энхбаатар: Унаач хүүхдийн нөхөн олговрыг 20 сая төгрөг болгосон

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран энэ сарын 12-нд болох "Дүнжингарав" уралдааны талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар“"Хурдан морины уралдааны үеэр хүүхдийн эрхийг хамгаалах тухай асуудалд манай агентлаг болон Монголын морин спорт уяачдын холбоо энэ жилээс нэгдсэн нэг ойлголтод хүрсэн. Уяачид уралдаанд орж байгаа хүүхдээ заавал даатгалд хамруулах ёстой байдаг. Даатгалын нөхцөл байдал өнгөрсөн жилийг хүртэл харьцагуй бодит байдалд нийцэхгүй, нөхөн олговорын хэмжээ хамгийн дээд тал нь таван сая төгрөгийн хэмжээтэй явж ирсэн. Энэ мөнгөн дүн хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл үүссэн тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээнд хүрэлцэхүйц хэмжээтэй биш гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд даатгалын компаниудтай уулзалт хийж бодит байдалд нийцсэн хэмжээтэй буюу даатгалын жилийн хураамж 100 мянган төгрөг, нөхөн олговорын хэмжээ 20 сая төгрөг хүртэл байх зохицуулалтыг хийгээд байна. Уяачид нэг ижил стандартаар нийт 330 суманд 100 мянган төгрөгөөр унаач хүүхдээ даатгуулна. Энэ даатгалд зөвхөн уралдааны үед гарах эсрдлээс гадна ахуйн шинжтэй ослуудын тохиолдол багтана. Нэг жилийн хугацаатай байх юм. Мөн даатгалын тохиолдол гарахад хүүхдийг яаралтай нарийн мэргэжлийн эмчийн хяналтад, зориулалтын тээврийн хэрэгслээр эмнэлэгт хүргэх зардлыг даатгалын нөхөн олговорт багтааж байгаа” гэлээ. Харин  ММСУХ-ны ажлын албаны дарга Б.Батбаатар “ММСУХ даатгалын компаниудтай тодорхой шаардлагуудыг тавьж гэрээ байгуулах чиглэл барьж байгаа. Даатгалын хураамж 100 мянган төгрөг болсноос хойш 4,000 орчим хүүхэд даатгуулж, 49 удаагийн даатгалын тохиолдол гарсан. Даатгал улсын хэмжээнд хийгдэх ёстой учраас 330 суманд хүрч ажиллах боломжтой компанийг сонгож гэрээ байгуулах шаардлагатай. ММСУХ 21 аймаг, 330 суманд салбар нэгжтэй томоохон төрийн бус байгууллага" гэв. "Дүнжингарав-2019" уралдаан энэ сарын 12-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах тов гарчээ. Уралдааны бүртгэл 10, 11-ний өдөр хийгдэх юм байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины уралдаанд 7 болон түүнээс дээш насны хүүүхэд морь унаж оролцох боломжтой. Эх сурвалж: www.polit.mn  
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 36 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 49 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06