Дуучин A.Cool хавдартай хүүхдүүдэд тусална

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хүүхдийн элч дуучин A Cool  буюу дуучин Б.Анхбаяр хорт хавдартай хүүхдүүдэд туслах зорилгоор “Итгэл хайранд” хандивын аяныг энэ сарын 1-нээс ирэх сарын 8-ныг хүртэл зохион байгуулж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “Хандивын аяны үеэр цугларах хөрөнгийг ХСҮТ-ийн Туяа эмчилгээний хүүхдэд ээлтэй тасгийг тохижуулахад зориулна гэв. Эдгээр хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад нь туслах зорилгоор ХСҮТ-тэй хамтран ажиллаж байна. Бидэнд хандаж тусламж хүссэн хорт хавдартай 30 гаруй хүүхэд бий. Тэдний ихэнх нь Монголд эмчлэгдэх боломжгүй. Амь насанд нь аюултай хорт хавдартай учраас яаралтай гадаад явж эмчлүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс эмчилгээний зардалгүй хүүхдүүдэд туслах зорилгоор энэ аяныг өрнүүлж байгаа” гэв. Энэ үеэр ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн зөвлөх эмч Г.Одонтуяа “Улсын хэмжээнд өнгөрсөн онд хорт хавдраар өвчилсөн 100 гаруй хүүхэд бий. Энэ аяны хүрээнд мэс засал, туяа эмчилгээ шаардлагатай хүүхдүүдээ бүртгэж аваад  хамтарч ажилладаг гадаадын эмнэлэгтэй  холбож өгдөг. Мөн эмчилгээний төлбөр дээр бодитой үнэлгээг нь гаргахад тусалдаг. Хандивын аянаар цугларах хөрөнгөөр энд эмчлэх боломжгүй хүүхдүүдийн эмчилгээний зардлыг шийдвэрлэх нь бидний нэн тэргүүний зорилго юм. Сайн үйлсийн аяныг санаачилсан дуучин Б.Анхбаяр “Бидний ирээдүй, хамгийн том баялаг болсон хүүхдүүдээ аврах хэрэгтэй. Монголчууд бүгд нэгдэж чадвал олон хүүхдэд туслах боломжтой. Аяны хүрээнд гурван тэрбум төгрөг цуглуулахыг зорьж байна” гэв. Тэрээр бүх хүнийг чин сэтгэлээсээ энэ аянд нэгдэхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Мөн  хандивтай холбоотой бүх мэдээллийг цахим ертөнцөөр мэдээлэх болон ирэх сарын 8-нд тайлангаа ард түмэндээ тавина гэв.  Аяны хүрээнд Хаан банкинд данс нээсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.3  Баасан  №92  (6059)  
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 36 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 49 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06