Хоёр орны антарктидын төлөөх “тулаан” ширүүсч байна

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Бээжин  Антарктидын  хамгийн өндөр цэг Аргуст тусгай захиргааны бүс байгуулах зорилготой нээлттэй хэлэлцээрийг ахалж байгаа. Харин энэ төлөвлөгөө яагаад Вашингтонд таалагдахгүй байна вэ.  1961 онд 54 орон гарын үсэг зурсан Антарктидын гэрээний дагуу энэ захиргааны гүйцэтгэх үүрэг нь тодорхой бүс нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны уялдаа холбоог зохицуулах ялангуяа, болзошгүй мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа ажээ. Харин энэ бүсийг байгуулахыг зорьж байгаа БНХАУ  энэ асуудлыг шийдвэрлэх нь чухал гэж үзэж байгаа юм.  Гэвч Бээжингийн зүгээс хэрэгжүүлж байгаа  арга хэмжээ нь АНУ-ын эсэргүүцэлтэй тулгараад байгаа талаар “South China Morning Post” сонинд мэдээлсэн байна. Мөн  нэрээ нууцлахыг хүссэн Хятадын Засгийн газрын шинжээч “Энэ нь  улс төрийн зорилготой, цэргийн хүчин чадал, эрх мэдлийн төлөөх тулалдаан... Энэ тулалдаан нь сүүлийн саруудад ширүүсч байна” гэж мэдэгджээ. Одоогоор БНХАУ нь энэ тивийн өндөрлөг цэг Аргустад хамгийн их нөлөөгөө тогтоосон орон юм. Ингэснээр далайн түвшнээс дээш 4000 гаруй метрийн өндөрт байдаг алслагдсан газрыг өмчилсөн анхны орон болжээ. БНХАУ нь одон орны дуран ашиглаж,  сансрын хогийг хянах  Кунлун станцыг 10  жилийн  өмнө барьжээ. Түүнээс хойш АНУ Кунлун станцаас 100 гаруй километрын зайд түр зуурын баазаа байгуулсан байна. Үүнийг нь  БНХАУ-ын олон эрдэмтэн Антарктидэд тусгай захиргааны бүс байгуулах гэсэн Бээжингийн төлөвлөгөөнд хориг тавих гэсэн оролдлого гэж үзжээ. Энэ талаар  БНХАУ-ын сэтгүүлч Стивен Чен сонинд нийтлүүлсэн нийтлэлдээ сануулсан байна. Тэрээр “ БНХАУ-ын эрдэмтэд  АНУ  тус бүс нутаг дахь оролцоогоо өргөжүүлсэн. Мөн хоёр орны хооронд Өмнөд туйлыг эзэмших гэсэн өрсөлдөөн хурцдаж байгаад санаа зовох нь нэмэгдсэн” гэж ярьсныг дурджээ.  БНХАУ-ын Гадаад хэргийн яам Өмнөд туйл нь хүн төрөлхтний тогтвортой оршин тогтнох ирээдүйг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.3  Баасан  №92  (6059)  
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 37 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 50 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06