НМХГ-ын даргын суудал ганхаж эхлэх шиг боллоо

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ө.БААСТ Нийслэлд сүүлийн үед “Хордлого авлаа”, “Осол боллоо” гэх мэдээлэл тасрахаа болилоо. Харамсалтай нь энэ мэдээ болгоны ард хүний алтан амь, аль эсхүл хүүхдүүд, томчуудын эрүүл мэндийн асуудал яригддаг юм. Налайхын уурхай, Төв цэвэрлэх байгууламжийн осол гээд хэд хэдээр нь хүний амь авч одсон айхтар ослууд ойрхон гарлаа. Мөн улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн томоохон компаниудын барилга дээр ажиллаж байсан хүний амь сүйдсэн хэрэг өнгөрсөн намар гарч байлаа. Ер нь сүүлийн үед ингэж цаг бусаар амиа алдсан хүмүүсийн тоо ялангуяа нийслэлд байн байн гарах болсон. Бас нэр хүндтэй компаниудын оруулж ирсэн дэлхийд нэртэй сүлжээ хоолны газрын бүтээгдэхүүнээс хордсон тохиолдол нэг бус удаа гарлаа. Үүнээс гадна нийслэлийн ундны усны гол ундарга болдог Туулын эхийг хамгаалах, энэ голын дагуу  хайрга дайрганы карьер ажилладаг. Энэ ногоон бүсэд улс төр, бизнест нөлөө бүхий хүмүүс барилга байгууламж олноор барьдаг явдал гаарсан. Энэ бүхэнд хараа хяналт тавих ёстой хамгийн эхний байгууллага бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/. Угаасаа Мэргэжлийн хяналтын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс НМХГ гэж данхар том бүтэцтэй газар ажилладаг юм. НМХГ-ын даргаар Л.Эрдэнэчулуун 2012 оны УИХ-ын сонгуульд АН ялснаас хойш ажиллаж байгаа. Энэ хүн хоёр дэд даргатай. Бас Тамгын газрын дарга бий. Тамгын газар нь таван хэлтэстэй. НМХГ буюу Л.Эрдэнэчулуун даргын мэдэлд дээрхээс гадна мэргэжлийн чиг үүрэг бүхий хяналтыг хийдэг есөн хэлтэс, бас Төв лаборатори байдаг. Мөн есөн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс бий. Ингэхээр НМХГ-т харьяалагддаг Улсын байцаагчийн тоо зуу зуугаараа яригдана гэсэн үг. Гэвч ийм бүтэцтэйгээр ажиллаад дээр дурдсан осол, хордлого, байгаль орчныг сүйтгэх явдлыг зогсоохгүй байна уу гэвэл үгүй гэж болно. Эх сурвалжуудын мэдээллээс харахад энэ бүхэнд НМХГ-ын даргын үүрэг чухал байдаг байна. НМХГ-ын даргыг нэр цохож хэлдэг УИХ-ын гишүүн ч бий. Шуудхан хэлэхэд ямар ч байгууллага даргынхаа бодлого, чиг баримжаагаар л ажилладаг. Ялангуяа Монголд энэ бол тодорхой болсон зүйл юм. Сүүлийн үед эрх баригчид, Мэргэжлийн хяналтын байгууллагынхан НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг энэ албан тушаалд ажиллах хугацаа нь болсон гэж үзэж эхэлсэн бололтой байна. Хэрвээ Төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй нэр бүхий эрхэм хаалт хийгээд зогсоочихгүй л бол Л.Эрдэнэчулууныг ажлын хариуцлага хүлээлгэх зарчмаар ойрын үед албан тушаалаас нь өөрчлөх сураг Төрийн ордон хавиас гараад эхэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.3  Баасан  №92  (6059)
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 38 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 51 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06