Японы эзэн хаанд гардуулах хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Японы Эзэн хаан Акихито, хатан Мичико нарын том хүү, угсаа залгамжлах хунтайж Нарухито энэ сарын 1-нд Япон улсын 126 дахь сүр жавхлант Эзэн хаанаар өргөмжлөгдсөн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Үүнтэй холбогдуулан 1989 оноос эхлэн 30 жил үргэлжилсэн Хэсэй эрин хэрхэн өнгөрсөн болоод шинэ Рэйва он тооллыг хэрхэн өнгөрүүлэх талаар хэлэлцүүлэг Япон орон даяар өрнөж байна. Угсаа залгамжлах ханхүүг хааны сэнтийд заларсан түүхэн үйл явдалтай холбогдуулан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хүндэтгэлийн ёслол хийлээ. Япон улсын Элчин сайдын өргөөнд улс төр, урлаг соёлын салбарын хүндэт зочид цуглаж, угсаа залгамжлах хунтайж Нарухитод баяр хүргэлээ. Шинэ эзэн хаан Нарухито 2007 онд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтсоны 35 жилийн ойгоор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар манай улсад айлчилж байжээ. Тиймээс энэхүү түүхэн үйл явдал нь хоёр орны харилцаанд таатай уур амьсгал бүрдүүлж байгааг зочид онцолж байв. Элчин сайд Масато Такаокагийн  санаачилгаар зохион байгуулсан хүлээн авалтад Монгол Улсын  Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Д.Содном, С.Баяр, С.Батболд, УИХ-ын дэд дарга М.Энх-Амгалан, Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсаас Япон улсад сууж байсан Элчин сайд С.Хүрэлбаатар, Япон судлаач Д.Төмөрбаатар, Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын зочид оролцож, хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.  

Монголд айлчилж байсан хунтайж хаан ширээнд заларлаа

  Энэ үеэр Элчин сайд Масато Такаока “Хоёр орны харилцааг олон талаар дэмжиж ирсэн та бүхэнд шинэ эзэн хааны баярт хүрэлцэн ирсэнд талархаж байна. Япон Монголын харилцааг хэр бат бөх байгааг энэ үйл явдал харууллаа гэж бодож байна. Шинэ эзэн хаан маань Монголд айлчилж байсан. Миний хувьд Элчин сайдаар томилогдож ирэхийн өмнө гэргийн хамт шинэ эзэн хаанд бараалхаж байсан. Энэ үед Монголд айлчилж байх үеийнхээ зургийг үзүүлсэн. Тэрээр 2007 онд наадмын үеэр Монголд айлчилж олон арга хэмжээнд оролцож, Морин хуурын чуулгатай хамт тоглолт хийсэн тухайгаа ярьж байсан. Үүний зэрэгцээ Хархорин, Өгий нуур зэрэг газруудаар явснаа дурсаж байсан. Монголд айлчилж байсан хунтайж хаан ширээнд заларч, Рэйвагийн эрин эхэлж байгаа энэ үед Монгол Япон хоёр орны харилцаа цаашид улам хөгжинө гэдэгт итгэж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Мөн Хэсэй он тооллын эхлэл нь монголчууд ардчиллын замаар замнаж эхэлсэн цаг үетэй таардаг бөгөөд өнгөрсөн хугацаанд Япон улс чөлөөт, ардчилсан нийгэмтэй Монгол Улстай ойртон нөхөрлөж, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүртэл хөгжүүлж ирснийг онцолсон юм. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Угсаа залгамжилсан хунтайж Монголд ирэхдээ сайхан сэтгэл өвөрлөж ирсэн нь харагдсан. Уулзаж ярилцаж, морь унаад хамт явж байлаа. Соёолон морины тоосонд хамт зогсч, Монголын ард түмний уламжлалаар үйл хэрэг бүтэн сайхан ерөөлийг нэг нэгэндээ хэлж наадам үзэж байлаа. Хунтайж хүнтэй ярихдаа заавал нүд рүү нь хардаг. Нүдээ цавчдаггүй нь гүн сэтгэгдэл төрүүлж байсан. Энэ үйлдэл нь өөртөө итгэлтэй, ярьж байгаа хүндээ хүндэтгэлтэй харагддагийн илрэл юмуу гэж ажиглагдсан. Рэйвагийн он тооллыг гайхамшигтай зохицлын эрин үе гэж би тайлж ойлгосон. Японы ард түмэн шинэ эзэн хаантайгаа хамтраад бусдад итгэж, бусдыг хүндэтгэж ирээдүйн ямар ч саад бэрхшээлийн өмнө нүд цавчихгүй зогсох шинэ цаг гэж ойлгож байна.   Абэ Ерөнхий сайд “Япон улсаар бахархдаг, ирээдүйдээ итгэлтэй, орчин цагийн тулгамдсан асуудлыг шийдэх гарцаа олж харсан эрин үе эхэллээ” гэж хэлсэн байна лээ. Шинэ эзэн хаан гайхамшигтай зохицол буюу нэг ч хүнийг орхихгүй, ард түмэнтэйгээ хамт байх болно гэж хэлсэн. Гайхамшигтай зохицол бол хаан, ард түмэн хоёр хамт байх юм гэсэн утга санааг илэрхийлж байна гэж ойлгож байна. Ард түмэн нь дэмжсэн, хаан нь ард түмэнтэйгээ хамт байсан тасралтгүй амин холбоо дундаас гайхамшигтай зохицол төрөх юм гэж рейва эрин үеийн шинэ чанарыг тодорхойлсон” гэв. Ерөнхий сайд асан Д.Содном “Ахикито эзэн хаанаар ажилласан 30 жилийн хугацаанд хоёр орны харилцаанд олон өөрчлөлт гарч харилцан итгэлцэл бий болж, батажсан, цаашид илүү гүн бат болсон. 29 жилийн өмнө  эзэн хаан Акихитод бараалхаж байлаа. Тэр үед бидний хэн хэнийх нь үс дөнгөж бууралтаж эхэлсэн үе, залуу ч байж. Бид хоёул 57-той байсан. Би чинь эзэн хаантай нас чацуу юм” хэмээн хуучилж, шинэ эзэн хаанд чин сэтгэлийн баяр хүргэлээ. Мөн Япон улсад сууж байсан Элчин сайд Д.Хүрэлбаатартай шинэ эзэн хаан уулзах үеэрээ дахин айлчлах ёстой орны нэг нь Монгол хэмээн ярьсныг хэлсэн юм. Харин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат цог жавхлант эзэн хаан Акихитог эзэн хааны сэнтийд залрах ёслолд оролцож, эзэн хааны цэцэрлэгт санал бодлоо солилцож байсан мөчөө дурдаад, түүнийг Япон төдийгүй дэлхийн энх тайвныг эрхэмлэдэг байсан.  Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед 1000 инженер Япон улсад бэлтгэж байгаа нь хөгжлийн араас биш зэрэгцэн явах боломжийг олгож байгааг дурдав. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.Баасан  №92  (6059)
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

12 цаг 43 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

14 цаг 4 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

14 цаг 5 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

23 цаг 16 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

2025-08-22