З.Энхболд VS МАН-ын гишүүд

2019-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцлээ.  Энэ үеэр  ЕТГ-ын дарга асан  З.Энхболд нэлээд шүүмжлэлд өртлөө.  Тэрээр өмнө нь УИХ-ын дарга байхдаа Эдийн засгийн ил тод  байдлын тухай хуулийг баталж, бонд  гаргаж, Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, 33 их наяд төгрөгийг зарцуулан эргээд Өршөөлийг хуулийг баталсан нь энэ хүрээнд хийх хуулийн байгууллагын хяналт шалгалтын ажлыг ажлыг сулруулсан гэдгийг  АТГ-ын дарга Х.Энхжаргал хэлсэн.  Тэгвэл тус хуулийг яагаад батлах болсон, одоо хүчингүй болгож дахин шалгах нөхцөл байдал үүссэн эсэх талаар гишүүд тайлбар авлаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан  З.Энхболд та яагаад  нэг хуудас ч хүрэхгүй хуулийг баталсан юм бэ.  Түүнээс тань болоод  манай улсын авлигын индекс өнөөдөр хойшилсон байна.   Энэ 33 их наядын цаана маш их хулгай луйвар болсон байна.  Тэгээд эргээд Өршөөлийн хуульд оруулсан байна.  Энэ талаар та тайлбар өгөх хэрэгтэй. ЕТГ-ын дарга З.Энхболд: -Та нар одоо тэр хуулийг нь хүчингүй болгоод шалга л даа.  33 их наяд Бондын мөнгө хоёр ямар ч уялдаа холбоо байхгүй. 65 суудалтай намд ийм боломж бүрэн дүүрэн бий.  Чадахаараа л бондын мөнгө гэж ярьдаг.   Тэр  мөнгөөр барьсан замаар зорчиж, тэр мөнгөөр хийсэн бүтээн байгуулалт олон бий.  Та нар шалга, надад нуугаад байх юм алга. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: - З.Энхболд чи УИХ-ын чуулганд орж ирээд бид нарт ажил хий гээд заагаад суудаг хэн юм.  Өөрөө ажлаа олигтой хийгээч. Хятадад очоод хийсэн тайлбар чинь өнөөдөр монголыг эвгүй байдалд оруулж байна.    Өмнөх парламент бүх асуудлыг халхавчилж байгаад  хуулийг батлаад өөрсдөө уснаас хуурай үлдсэн дээ.  Та ичих хэрэгтэй. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: УИХ-ын дарга З.Энхболд та одоо ингэж попорч болохгүй л дээ.  Ер нь энэ асуудлыг АТГ-ын шинэ удирдлагууд шалгах нь зүйтэй. Эх сурвалж: www.polit.mn    
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 36 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 49 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06