Сэтгэл зүйд тулгуурлан зээл олгодог “Zeely” аппликейшныг танилцууллаа

2019-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Барьцаагүйгээр зээл олгох шинэ шийдлийг бий болгосон “Zeely” аппликейшныг олон нийтэд танилцууллаа. 2018 оны наймдугаар сарын 23-наас хэрэглээнд нэвтэрсэн “Zeely” аппликейшн нь интернэтэд холбогдсон дурын хүн гар утас, таблет ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран зээлийн гэрээг нэг удаа байгуулан, гэрээний хугацаанд хэрэглээний зээлээ барьцаагүйгээр авах боломжтой санхүүгийн үйлчилгээ юм. “Оптимал Эн Макс” компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Э.Төрмөнх “Бусад аппликейшн санхүү дээр тулгуурлаж зээл олгодог бол “Zeely” сэтгэл судлалд тулгуурлан зээл олгодог. Сэтгэл судлалын мэргэжлийн баг монгол хүний зан, сэтгэл зүйн онцлогт тохируулан боловсруулсан 24 асуултаар харилцагчийн сэтгэл зүйг дүгнэж зээл авах боломж болон зээлийн хэмжээг тодорхойлоод 70 мянгаас  хоёр сая хүртэл  төгрөгийн зээл олгодог. Өнөөдрөөс асуултаа шинээр боловсруулж 12 болгосноор харилцагчдад илүү хялбар боллоо. Өнөөдрийн байдлаар 60 мянга гаруй хүн үйлчилгээ авсан байна” гэв. Энэ өдөрлөгт банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд, хөрөнгө оруулагчид, финтек салбарын хөгжүүлэгчид болон оюутан залуусын төлөөлөл оролцсон бөгөөд “Good Vibe” энтертайнмент булантай танилцах арга хэмжээ, илтгэл танилцуулга гэсэн үндсэн хоёр хэсэгтэй байлаа. “Оптимал Эн Макс” компанийн үүсгэн байгуулагч Н.Мандахбаяр, А.Хосгариг, тус компанийн зөвлөх, доктор Д.Эрдэнэбаатар, сэтгэл судлаач Г.Мандухай нар Монголын санхүүгийн зах зээл, финтек буюу хиймэл оюун ухаан бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна, сэтгэл судлал хүний шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлдөг болон “Zeely” аппликейшны онцлогийн талаар илтгэл  тавьж туршлага хуваалцан, санал бодлоо солилцлоо. Эх сурвалж www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 36 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 49 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06