“Хотын фракц” багийн тоглолтоор илүүрхэв

2013-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Монгол Ардын нам удахгүй болох их хурлаасаа намын дарга, генсекээ тодруулна хэмээн хаваржин, зунжин ярив. Эцэст нь бүх шатнаасаа судалгаа авч нэгтгэсэн хэмээн шуугисан. Гэхдээ ямар  дүн гарсныг нь хав дарж буй. Тэгвэл дугтуй доторх нэр янз бүрийн  хардлага, таамагийн хамт  “Далдын  хар малгай”  өмсөн нисч хэвлэлийнхний сонорт хүрснээр зах зухаасаа ил болж эхэлсэн. Тэр нь сүүлийн үед сонины нүүр чимж буй мэдээллүүд юм.  МАН-ын гишүүд, дэмжигчдээс генсект ярьж буй эрхмүүд дотор УИХ-ын гишүүдээс  эхлээд олны танил эрхмүүдийн нэр байна. Тэднээс  УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг хамгийн магадлалтай гэлцэж буй.  Мөн  Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан, С.Батболдын Засгийн газарт байгаль орчны салбарын  сайдаар ажиллаж асан Д.Цогтбаатарыг дэмжигчид олон байгаа аж. Залуучуудын зүгээс “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат, Шинэчлэлийн холбооны тэргүүн Т.Аюурсайхан  нарт санал хуваагдаад байгаа гэнэ. Тэгвэл МАН-ын толгойг бүрдүүлэх их аянд анхнаасаа зохион байгуулалттай, бусад бүлэг, фракцтай ч тохиролцоо өрнүүлж ирсэн, намын их хурлаар олонхийг гар өргүүлэх хөтөлбөр бүхий гэгдээд буй “Хотын фракц” –ын баг ил, далд  тоглолтоор илүүрхэж байгааг  эх сурвалжууд хэлж байгаа юм.  Тухайлбал, “Хотын фракц” намын дарга, нарийн бичгийн дарга, түүнчлэн генсект хэн байх вэ гэдэгт “Сүүдрийн Засгийн газар” гэдэг шиг багаа эртнээс бэлдэж, хүнээ тодруулсан  гэнэ.  Намын даргын албан тушаалд бол  М.Энхболдыгоо  эртнээс сойсон. Түүнтэй  гар сэтгэл нийлэн дөрөө харшуулах Ерөнхий нарийн бичгийн даргад “Онц их хурлын төлөө” хөдөлгөөнөөр анх олонд танигдаж, намын квотоор  Засгийн газарт салбарын дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаас буулгүй ажиллаж ирсэн Т.Гантулгыг ярьж байгаа юм байна.  Энэ саналаа ч намын удирдах байгууллагаар урьдчилан хэлэлцүүлээд амжсан сурагтай.  МАН-ын Удирдах зөвлөл бүлэглэл, фракциудаас ирүүлсэн саналтай танилцаж,  нэр бүхий хүмүүсийн талаар ярьсан ч тодорхой шийдэлд хүрээгүй гэж буй. Гэхдээ энэ нь  тэдний ам чанга байгааг илтгэж байгаа бөгөөд удахгүй болох их хурлаараа ямар хөзөр дэлгэхээ аль хэдийнэ тогтсон хэмээн улс төрийн хүрээнийхэн  таамаглаж,   олон нийт ч  анхааралтай ажиглаж байна.  

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21