Ассанжид ял оноосон нь сэтгүүлч зарчмынхаа төлөө үхэх, сэхэх тухай асуултыг олон улсад сөргүүлэн тавьж байна

2019-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА WikiLeaks сайтыг үүсгэн байгуулагч, өдгөө 47 настай Жуллиан Ассанжийг 50 долоо хоног ял эдлүүлэхээр шүүхээс тогтоосон талаар өчигдөр dailymail.co.uk цахим хуудаст мэдээлэв. Долоон жилийн турш Эквадорын Элчин сайдын яаманд амьдарсан түүнд шүүхээс өршөөл үзүүлэхээс ийн татгалзсан байна. Тэрээр тус яамны батлан даалтын хүрээнээс давж ажилласан нь үүнд нөлөөлсөн бололтой. Ассанжийг хуульчийн хэлж буйгаар тэрээр өөрийг нь барьцаалах эсвэл тамлан зовооно хэмээн Америк руу буцахаас эмээж байгаа юм. Ассажнийн өршөөл хүсч, үйл хэргийнхээ талаар нууж хаалгүй бичсэн захидал нь ялыг хөнгөлөхөд нөлөөлжээ. Түүнийг АНУ-д хүлээлгэн өгөх нь гарцаагүй гэдгийг албаныхан мэдээлсэн байна. Өнгөрсөн сард цагдаад харамсалтайгаар баригдах хүртлээ Ассанж Шведэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдон улмаар Эквадорын Элчин сайдын яаманд долоон жилийн турш орогносон билээ. Ингэхдээ өнгөрсөн сарын 12-нд тэрээр батлан даалтын гэрээг зөрчсөний улмаас ийнхүү 50 долоо хоногийн ял сонссон юм. Ял оноох үеэр Ассанж захидлаа сонордуулж ээ. Тэрээр “Та бүхнийг үл тоомсорлосон үйлдэл гаргасандаа өршөөл хүсч байна. Би өөрөө өөрийгөө энэхүү хүнд нөхцөл байдалд оруулсан” гэж захидалдаа дурдсан байв. “Би тухайн нөхцөл байдалд өөрийн хийх ёстой хамгийн чухал зүйлээ хийлээ гэж бодсон. Харин одоо үйлдэлдээ харамсаж байна” гэж тэр нэмж хэлсэн байна. Ассанж долоо жилийн хугацаанд Эквадорын Элчин сайдын яаманд амьдрах хугацаандаа 16 сая паунд бүхий татвар төлөгчдийн мөнгийг зарцуулжээ. Ассанж АНУ-ын хэдэн мянган дипломат ажилчдын нууц мэдээллийг цахим хуудастаа тараасны хаа дараа буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд тус Элчин сайдын яаманд орогнол хүссэн билээ. Ассанжийн хуульч Марк Саммерс үйлчлүүлэгч нь АНУ-руу буцахаас эмээж байгаа, учир нь түүний бүх үйл хэргийг харлуулж, илчилсэн бүх зүйлийг нь өөрийнх нь эсрэг ашиглаж, тамлан зовооно гэж үзэж байгаагаа хэлжээ. “Швед, АНУ-ын хооронд хэлэлцээ явагдаж байгаа тухай мэдээлэл бий. Ассанжийн хувьд хэлээд байгаа зүйл нь хоосон таамаг, айдас биш. Энэ айдсын цаана шалтгаан бий”  гэж Сандерс хэлжээ. Түүний ялыг уншсаны дараа, түүний хуульч Женифер Робинсон “Өнөөдөр анх удаа Их Британийн шүүх ноён Ассанжийн яагаад Эквадорын Элчин сайдын яамнаас орогнол хүссэн нарийн мэдээлэл, нотолгоо болоод айдас түгшүүрийг нь сонсч мэдлээ” гэжээ. “Энэхүү хэрэг үргэлж ноён Ассанжийг АНУ-ын талд өгөхгүй байхад төвлөрч ирсэн. Тиймээс ч бид үүний эсрэг маргаашнаас эхлэн тэмцлээ эхлүүлнэ” гэж өчигдөр Британийн шүүхийн гадаа өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн WikiLeaks-ийн эрхлэгч Кристи Храфнссон шүүхийн гадна өгсөн мэдээлэлдээ “Энэхүү ял нь өс санасан, хүчирхийллийн шинжтэй байна ” гэжээ. Мөн “Энэ нь бидэнд Их Британийн шүүх систем шударга явагддаг гэсэн итгэл өгсөнгүй” гэж тэрээр нэмж хэлэв. Ноён Храфнсон “Ассанжийг АНУ-д шилжүүлж өгөх үйл явц нь том тэмцэл байх болно. Ялангуяа, энэ нь сэтгүүлч зарчмынхаа төлөө үхэх эсвэл амьд үлдэхийн аль нь болох тухай асуулт болж байна” гэж тэмдэглэжээ. Өнгөрсөн долоо хоногт Дээд шүүхийн гадаа Ассанжийг дэмжигчид “Ассанжийг сулла. Ял эдлүүлнэ гэдэг дайны гэмт хэрэг” гэсэн уриа лоозон өргөсөн байжээ. Тэгвэл Ассанжийн аав Жон Шиптон “Good morning Britain” сонинд өгсөн ярилцлагадаа хүүгээ Австралид нь буцаан авчрахыг хүсч буйгаа хэлсэн байна. Элчин сайдын яаманд орогнох үеэр Ассанж дээр жүжигчин Памела Андерсон, дуучин Лэйди Гага болон хөл бөмбөгийн од Эрик Кантон нар зочилж байжээ. Ноён Шиптон хүүгээ Элчин сайдын яаманд орогнох үеэр нь жил бүрийн зул сарын баярыг хамт тэмдэглэдэг байсан бөгөөд хүүгээ гэрт нь буцаахыг юу юунаас илүү хүсч байна. Эх сурвалж: www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 39 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 52 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06