Японд Рейвагийн хаанчлал эхэллээ

2019-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Японы эзэн хаан асан 85 настай  Акихито эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээгээ угсаа залгамжлах ханхүү Нарухитодоо хүлээлгэж өгөх болсноо мэдэгдсэн. Ингэснээр ханхүү Нарухито өчигдөр  126  дахь хаан болсноор Японд “Рейва”-гийн  эрин албан ёсоор эхэллээ.Тиймээс эзэн хаан асан  Акихито нь  тус улсын түүхэнд 200 гаруй жилийн дараа хаан ширээгээ сайн дураараа хүлээлгэж  өгсөн анхны хаан болж байна. Харин шинэ эзэн хаан түүний эзэнт гүрний уламжлалыг сахидаг өмнөх хаадаас олон  зүйлээр ялгаатай ажээ.  Тухайлбал,Нарухито гэр бүлийн болон  амьдралыг чухалчлан үзэхийг уриалж ирсэн юм. Тиймээс олон хүн түүнийг  шинэ байр сууриа өөрчлөх  эсвэл өмнөх хаадын уламжлалыг дагах эсэхийг сонирхон асууж байна. Харин түүний хаанчлалын нэрний утга нь “Дэг журам, найрамдал” гэсэн утгатай юм байна. Энэ талаар Японы иргэдийн дунд явуулсан судалгаагаар  оролцогчдын 70 гаруй  хувь нь шинэ эриний нэрийг баталснаас гадна шинэ эзэн хааныг сайнаар угтан авчээ. Ард  түмэн нь түүнийг сайнаар хүлээн авсан ч шинэ эзэн хаан Нарухито өөрчлөгдөж байгаа Япон улсад  ямар үүрэг гүйцэтгэх нь эргэлзээ төрүүлсэн хэвээр байна.  Тодруулбал,  эзэн хааны хүлээх үүрэг нь ёслолын ажиллагааны чухал хэсэг юм. Түүний гол гүйцэтгэх үүрэг нь ард түмнийхээ  өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэх, бусад орны төлөөлөгчидтэй уулзахад чиглэх  ажээ. Нарухитог Японы эзэн хаан болсонд БНХАУ-ын ерөнхийлөгч  Ши Жиньпин баяр хүргэсэн байна. Мөн  түүний хаанчлалын үед хоёр орны харилцаа улам хөгжинө гэж итгэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр БНХАУ, Япон нь урт удаан хугацааны турш нөхөрлөж ирсэн түүхтэй орон. Тиймээс  хоёр орны хооронд тогтсон найрамдалт харилцааг хөгжүүлэхийн  тулд илүү их ажиллах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. “Мацу но Ма” ордонд түүнийг хаан ширээнд залах ёслолын ажиллагаанд зарим орны Засгийн газрын тэргүүн нар, Японы Засгийн газрын гишүүд, бусад өндөр албан тушаалтнууд болон эзэн хааны гэр бүлийнхэн оролцжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.2  Пүрэв  №91  (6058)
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 38 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 51 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06