Хилд алба хаасан ах дүү хоёрт гэрийнхэн нь хүндэтгэл үзүүллээ

2019-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Хил хамгаалах байгууллагад хугацаат цэргийн алба хаасан хилчдийг цэргийн албанаас бэлтгэлээр халах ёслолын ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Сүлдэт багана” цогцолборт боллоо. Эх орныхоо дархан хилийг нэг жилийн хугацаанд сахин хамгаалсан эрчүүд энэ өдөр халагдаж, халаагаа дүү нартаа хүлээлгэж өгсөн юм. 2018 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан алба хаасан залуус аав ээж, амраг хайрт, анд нөхөдтэйгөө халуун дотноор уулзах баярт өдрийг жилийн турш тэсэн ядан хүлээсэн. Цэрэг халах ёслолын ажиллагаанд ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн оролцож албаа хаагаад халагдаж буй алба хаагчдад баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ. Мөн улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлж, бусдыгаа манлайлсан алба хаагчдыг ХХЕГ-ын даргын тушаалаар шагнасныг энэ үеэр гардууллаа. Мөн нэг айлын хоёр хүү Монгол Улсын хилд алба хаасан сайхан тохиолдол энэ өдөр давхцсан нь олны талархлыг хүлээсэн юм. Дорнод аймгийн Хилийн 0198, Замын-Үүдийн Хилийн 0108 дугаар ангид алба хаасан ах дүү Б.Үржиндорж, Б.Үржинжамц нарт гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүллээ. Эх орны  дөрвөн зүг, найман зовхист, эх орны үүдэн хил болсон Замын-Үүд, Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ, дарийн утаа үнэртсэн домог, түүхт Халх гол болон эрийн хийморь шингэсэн Сүхбаатарын Онгон, Эрдэнэцагаанд албаа хаагаад ирсэн хилчин байлдагчид ийнхүү хилчдийн шүтээн “Сүлдэт багана” цогцолборын талбайд сүүлийн удаа хөл тавиад халагдлаа.

Хилийн 0101 дүгээр анги, дэд түрүүч О.Баяр: Хилд алба хаасан нэг жилийн хугацааг их сургууль төгссөнтэй адилтгана

  -Би Чингэлтэй дүүргээс цэргийн албанд татагдаад өнөөдөр халагдаж байгаадаа итгэхгүй л зогсоно. Эмээ, эгчийн хамт амьдардаг. Эмээ минь яг жилийн өмнө баруун хацрыг минь үнсээд эргэж ирэхээр нь зүүн хацрыг үнсэнэ гэсэн. Эмээ дээрээ төлөвшөөд ирж байгаадаа бахархаж байна. Цэргийн албанд очоод хувийн зохион байгуулалтыг сайн хийж сурсан. Мөн тэсвэр хатуужил суусан. Алба хааж байхдаа бусдыгаа манлайлан “Хилийн төлөө” тэмдгээр шагнуулсан. Эх орны нүүр царай болсон шалган нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хилийн 0101 дүгээр ангид алба хааснаараа насан туршдаа бахархах болно. Алба хаах нэг жилийн хугацааг их сургууль төгсөхтэй адилтган бодож байна.

Түрүүч А.Галбадрахын эхнэр О.Энхжин: Манай нөхөр төлөвшиж, намба суусан байна

  -Манай нөхөр Хилийн 0252 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагаад өнөөдөр халагдаж байна. Хүү бид хоёр аавыгаа тосч байна. Хүү минь дөрвөн сартай. Анх нөхрийгөө цэргийн албанд татагдахад жирэмсэн байсан ч цэргийн алба хаах нь зөв гэж бид ярилцсан. Гэхдээ намайг төрөх үеэр чөлөө аваад ирсэн. Хүүдээ нэрийг нь хайрласан. Цэргийн хувцас их сайхан зохисон байна лээ. Илүү төлөвшин, намба суусан юм шиг санагдсан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.2  Пүрэв  №91  (6058)  
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 39 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 52 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06