TV5 телевиз “Maxima”-гийн судалгаанаас татгалзлаа

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР ТV5 Телевизийн ерөнхий редактор Ө.Отгонбаатар, улс төр мэдээллийн албаны дарга Б.Болдсайхан нар “Maxima” компаниас эрхлэн гаргадаг телевиз үзэлтийн судалгаанаас татгалзаж буйгаа мэдээллээ. “Maxima”  судалгаанаас татгалзаж буй үндэслэлээ “ Монголын нийт телевиз үзэгчдийг Улаанбаатарын есөн дүүргийн 100 өрхөөр төлөөлүүлэн судалдаг. Энэхүү 100 өрхөд зөвхөн орон сууцанд амьдардаг айл өрхүүд багтдаг. Жишээлбэл, хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн телевиз үзэгчид аль телевизийг түлхүү үзэж буй вэ гэдэг нь гурван хүний телевиз үзэлтээр нь дүгнэгдэн судалгааны үр дүн гарда. Мөн энэхүү судалгаанд аудитын хяналт, шалгалт хийгддэг эсэх нь эргэлзээтэй” гэлээ. ТV5 Телевизийн ерөнхий редактор Ө.Отгонбаатар “Манайх өнгөрсөн Пёнчоны олимпыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулсан. Орон даяар үзэгчдэд хүрч, шуугиж байсан. Гэтэл үүнийг огт хүн үзээгүй мэт судалгааны үр дүн гарсан. Олон улсад энэ төрлийн судалгаанд төр, телевизийн удирдлагууд давхар давхар хяналт тавьж, аудитын шалгалт хийгдэж байж судалгааны үр дүн эцэслэн гаргадаг. Харин энэ компанийн хувьд нэг дүүргийн 3000 гаруй хүнийг гуравхан хүнээр төлөөлүүлэн судалж, аудитын хяналт шалгалт хийгддэг эсэх нь тодорхойгүй учир манай телевиз энэ судалгаанд дахин хамрагдахгүй гэдгээ мэдэгдэж байна. Энэ судалгааны үр дүнг үнэн эсэхэд эргэлзэж байна. Мөн дан ганц манай телевиз ч биш бусад телевизүүд ч бас энэ судалгаанаас татгалзаж буй талаар удахгүй мэдэгдэл хийнэ” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 45 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 58 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06