Д.Будзаан: “Зөв тусгал” аян эцэг, эхчүүд рүү чиглэнэ

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Гэмт хэргийн улмаас хүүхэд хохирч байгаа явдлыг таслан зогсоож, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЦЕГ-аас "Зөв тусгал" аяныг эхлүүллээ. Аяны талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа. - Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?  -Сүүлийн гурван жилийн хугацаанд 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон. Хүүхдүүд ихэвчлэн зодолдох, танхайрах, булаах, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 554 бүртгэгдсэн. Үүний 84 хувийг насанд хүрэгчид үйлдсэн.  Гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаагийн дийлэнх нь 16-18 насныхан байна. Эндээс харахад хүүхэд үйлдсэн болон хүүхэд хохирч байгаа тоо буурахгүй байгаа тул урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах үүднээс  төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран "Зөв тусгал" хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. -Аян хэрхэн хэрэгжих вэ. Ер нь хүүхдэдээ хяналт тавихад эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх ямар ажил хийж байна вэ? -Зөв тусгал хөдөлгөөн эцэг, эхчүүд рүү чиглэж байгаа. Хүүхэд бол томчуудын тусгал. Тиймээс эцэг эхчүүд ухамсартай байж, хүүхдээ ойлгохыг уриалах юм. Хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд хамтраад  хүүхдийн насны онцлогт тохируулан хэрхэн харилцах, хүүхэд хүмүүжүүлэх оновчтой арга барил зэргээр эцэг ,эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд чиглэсэн сургалт, зөвлөгөө мэдээллийг өгнө. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хүүхдийн чуулган зохион байгуулахаар болсон. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тамгын газар, ХНХЯ, ХЗЯ-тай хамтран “Хүүхэд хамгаалагч”  төслийг өнгөрсөн жил эхлүүлж, туршилтаар Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлсэн. Ээнэ жил улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Эх сурвалж: www.polit.mn
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

44 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

59 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

59 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13