Урт нэртэй хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэв

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Монголын нийгэмд урт нэртэй хууль хэмээн нэрлэгдэж  хэвшсэн, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Үүнээс болж, өнөөдөр байгаль орчин, хүн малын ундаа болсон асар олон гол, мөрөн, булаг шанд ширгэж байна. Үүнийг эсэргүүцсэн ард иргэдийн дунд хүний амь нас сүйдэж байгаа талаар...”Байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, орон нутгийн иргэдийн төлөөлөл, “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэд “Манай УИХ, улс төрчид, хууль батлахдаа хулгай, луйврын аргаар баяр наадам тааруулан өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн баталдаг жишиг тогтоод байна. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн зүйл заалтад учир дутагдалтай зүйл олон байна. Иймд уг хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг цуцлуулна. Үүний төлөө дээрх байгууллагууд нэгдэж тэмцэнэ” гэдгээ онцлов. Мөн “Уг хууль батлагдснаас хойш есөн жил, есөн сар өнгөрч байна. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газар туйлын хайнга хандаж байгаа учраас  бид энэ удаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт хүргүүлж байна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Дамдинцэрэнд сануулга хүргүүлж байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 45 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 58 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06