Н.Алтанхуяг: С.Эрдэнээг зайлуулж АН-ыг цэвэрлэхэд нэгдэцгээе

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын гишүүд, дэмжигчид болон хэвлэл мэдээллийнхэн, олон нийтэд хандан гурван  асуудлаар тайлбар  хийв.  Тэрээр АН-ын дотор намын даргын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ямархуу болсон, тус намын өнөөдрийн нөхцөл байдал, цаашид хэрхэх талаар байр сууриа хэлж, мөн С.Эрдэнийн зүгээс  өөрийг нь гүтгэж байна гэж мэдэгдсэн юм. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариуллаа. Тэрээр АН болон өөрийн тухай “2016 оны сонгуульд АН есөн суудалтай болж, намын даргын сунгаа явуулсан. Би сунгаанд оролцсон. 2016 онд Ц.Элбэгдоржийг МАНАН  мафийн толгойлогч гэж зарласнаас хойш амар заяа үзсэнгүй. Гэхдээ шударга ёс ялна,  намаа зөв цэвэр байлгая гэж даргын сунгаанд орсон. Гэтэл АТГ, цагдаа, тагнуулын мөрдлөг, дуудлага дор өрсөлдсөн. Намын даргад өрсөлдөх, дээр нь Ерөнхийлөгчид нэр дэвших сургаар АТГ намайг дуудаж сэжигтэн болгон шалгаж эхэлсэн. Дараа нь 2017 оны нэгдүгээр сард намын даргын сунгааны дүн гарахаас гурван өдрийн өмнө намайг яллагдагч болголоо гэсэн. Энэ нь Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын босгосон “Хонгилын ажиллагаа” байсан. Нөгөө талаас С.Эрдэнийг намын дарга болгохын тулд Н.Алтанхуяг намын байрыг зарж идсэн гэх асуудлыг босгосон. Одоо ч орон даяар зарлаж байна. Гэтэл ийм зүйл болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Намайг намын даргын сунгаад дэмжсэн гишүүдийн санал  хөдөөнөөс 6-7 мянгаар илүү ирснийг  Ц.Элбэгдорж, М.Энхболд нийлж байгаад Баянгол, Баянзүрх дүүрэг дээр луйвар хийсэн. Би тухайн үед  юм хэлэлгүй орхисон. Ерөнхийлөгчийн сунгаа явуулахад С.Эрдэнэ намын дарга болсон байсан. Тэр сунгаанд намайг унагах ажлыг Ц.Элбэгдорж удирдаж, С.Эрдэнэ гишүүдэд “Р.Амаржаргалыг дэмжээрэй”  гэсэн. Энэ дундуур азаар Х.Баттулга гарч ирж  дэвшээд Ерөнхийлөгч болсон. Үүний дараагаас би зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн тул намын ажилд оролцоогүй. Р.Амаржаргалыг тухайн үед дэмжүүлсэн шалтгаан нь түүнийг зөөлчилж болно гэж үзээд  Ц.Элбэгдорж, М.Энхболд нар 2024 он хүртэл Монголын  төрийг  ээлжилж барихаар  тохироод байсан үе. Энэ агуулгаар МАНАН бүлэглэл АН руу гар хөлөө шургуулсан байсан. Өнөөдөр АН дээрэмчдийн нам, С.Эрдэнийн “сүлжээ”  болсон. Иймд С.Эрдэнийг АН-аас зайлуулна, намаа цэвэрлэнэ. Үүнд жирийн гишүүдээ нэгдэхийг уриалж байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 43 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 56 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06