Долоон албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АТГ-ын даргын 2018 оны А/123 дугаар тушаалаар “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг баталсан. Уг журмын 4.2-т “Авлигатай тэмцэх газар хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан хяналтыг хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудаас ирүүлсэн мэдээлэл, шийдвэрийг хүлээн авч, нэгдсэн сан үүсгэнэ. Сангийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байна” гэж заасан.  Тэгвэл  АТГ-ын  Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс журмын хэрэгжилтийг төрийн албан тушаалтнуудад танилцуулж, хяналт шалгалтын эх сурвалжид үндэслэн сахилгын шийтгэл хүлээсэн этгээдийн талаарх  бүртгэлийг хөтөлж эхэлсэн байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн долоон албан тушаалтны мэдээллийг бүртгэлд оруулжээ.  Тухайлбал Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Төрмөнх, тус сумын Могойн бага сургуулийн захирал Х.Эрдэнэчимэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Н.Гантуяа, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонго, Завхан аймгийн Түдэвтэй сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч Н.Өлзийжаргал, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ганболд нар сахилгын шийтгэл хүлээсэн боловч өнөөг хүртэл энэ тухайгаа нийтэд мэдээлээгүй байна. Албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх хэлбэрийг орон нутгийн болон үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгсэл, харъяалах байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар гэсэн хэлбэрээр мэдээлж болохоор заасан бөгөөд хуульд нийцүүлэн гаргасан дээрх журмыг нийтийн албаны удирдлагууд хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна Эх сурвалж:www.polit.mn 
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 45 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 58 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06