НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаагийн онцлох эшлэлүүд

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санааг хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмааг урьж ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Төлөөлөгч болсныхоо дараа ажил үүргийн хувиарлалт бүрхэг, хичнээн хөөцөлдөөд ч ажил бүтэхгүй үед иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаадаа бачимдах үе байсан.  Гэхдээ ийм бүрхэг, зохион байгуулалтгүй байдал ганцхан нийслэлд биш Монгол Улсын хэмжээнд байна.  Энэ нь өнөөдөр иргэдийн бухимдлын нэг гол шалтгаан болчихлоо.

 -Уг нь иргэдийн гол эрх нь ИТХ-д сонгосон төлөөллөөр дамжих хэрэгжих ёстой юм. Иргэний нийгмийн амьдралд оролцох эрх чөлөө нь гэсэн үг л дээ. Би жишээ нь, болдогсон бол УИХ дээр яригдаж байгаа хуулийн төсөлд тойргийнхоо иргэдийн саналыг багцлаад оруулмаар байдаг. Гэтэл бодитоор тийм боломжгүй байна.

- Миний хувьд өнгөрсөн гуравдугаар сард НИТХ-ын даргад өрсөлдөхдөө алсдаа алгуурхан ч гэсэн төрийн удирдлагад иргэний оролцоог хангах ажлуудыг санаачлах зорилготой байсан. Жишээ нь, НИТХ-ын чуулганаас баталж гаргадаг зөндөө журам байдаг л даа, тэр журам боловсруулах аргачлал нь бүрхэг байгааг тодорхой болгох ч юм уу ажил хиймээр байна.

-Би Япон Улсад олон жил амьдарсан. Улсын их сургуульд нь 10-аад жил багшилж байлаа.  Анх япон шиг л байлгах гээд Нийслэлийнхээ захиргааны үйл ажиллагааг шүүмжилчих гээд байдаг байсан. Тэс ондоо систем учраас Японы төвшний зүйлийг шаардах хэцүү л дээ.

-Японд ХАОАТ нь дунджаар 10 хувь байсан. Түүнээс таван хувь нь Улсын төсөвт төвлөрдөг. Гурван хувь нь муждаа, үлдсэн хоёр хувь нь яг тухайн иргэний амьдарч байгаа жижиг хот буюу дүүрэгтээ төвлөрдөг байлаа. Тэгэхээр тухайн Хотын захиргаанд аль болох олон хүнийг өөрийн хотдоо сууршуулахын  төлөө  хотуудын дунд өрсөлдөөн бий болгож байгаа юм. Харин манайд эсрэгээрээ байна л даа.

-Төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байна. Тэр дунд зарим асуудал хаягддаг. Зарим нь бүүр давхцаад орж ирэх жишээтэй. Сүүлдээ Улаанбаатарын хүн амыг багасгана, хотод ирж сууршихыг түр хугацаагаар хориглолоо. Энэ нь удаан хугацаандаа буруу бодлого.

- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль анх 1994 онд батлагдснаас хойш шинэчлэл хийлгүй, 25 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийслэл хот маань 1.5 сая хүн амтай, 300-400 мянган машинтай болсон. Хүн ам, нутаг дэвсгэрийн байдал маш их өөрчлөгдсөн. Гэтэл нийслэлийн “үндсэн “ хууль нь бахь байдгаараа байж болохгүй л дээ.

-Харин саяхан 2017 оны сүүлчээр хотын Засаг даргаас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд нэлээд дэвшилттэй заалтууд орсон гэж бодож байгаа.  Одоо байгаа бусад хууль эрх зүйн зохицуулалт, тогтолцоонд нь тааруулаад л шинэчлэх гэж зорьсон байна лээ. Төслийг илүү сайжруулах боломж бол бий. Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд хугацаа байхгүй тул, одоо байгаа төслөөр нь хурдан батлах шаардлагатай байна.

-Нийслэл дүүрэг гэсэн орон нутгийн өөрөө удирдлагын байгууллагад эрх үүрэг оноохгүйгээр өнөөдрийн хотын асуудлууд шийдэгдэхгүй. Энэ жил нийслэл Улсын төсөвт 290 орчим тэрбум төгрөг өгсөн. Уг нь энэ хөрөнгийг хотынхоо бүтээн байгуулалтанд зарцуулахсан даа.

 -Миний сонгогдсон нэг хороо гэхэд ойролцоогоор 27 мянган хүн амтай байна. Албан бусаар 30 мянган хүнд үйлчилдэг. Гэтэл өнөөдөр 30 мянган хүн амтай аймаг байна шүү дээ. Нэг аймагтай дүйж байгаа хороо байна гэдэг тэнд хүн хүчний асуудал гардаг. Хороонд 10-аад орон тоотой төрийн байгууллага  үйлчилж байна.

 -Дүр эсгэсэн  төлөөллийн ардчилалаас залхаж байгаа энэ цаг үед улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо юу юунаас чухал гэж бодож байна . Аливаа асуудалд бодитой прагматикаар ханддаг, фракц бүлэглэд орж улстөржөөд байх нь ховор эмэгтэйчүүд маань бодлогын шийдвэр гаргах төвшинд олноор орж ажиллах хэрэгтэй.

-Хэрэв бид оролцохгүй хойш суугаад байвал бид өөрсдөө ч энэ асуудлынхаа нэг хэсэг байсаар л байх болно. Тэгж бодсон учраас би  НИТХ-ын даргын сонгуульд эмэгтэйчүүдээ төлөөлж нэр дэвшсэн. Хэдийгээр нэрээ татсан ч, Хотын Засаг даргын багт хоёр эмэгтэй орлогч орж ажиллах болсонд баяртай байгаа.
  Эх сурвалж:www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 45 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 58 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06