Баруун Балканы орнуудын тэргүүнүүд уулзлаа

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Баруун Балканы орнуудын төрийн тэргүүн нар уржигдар Серби болон Сербид багтаж байсан эртний муж Косовогийн хоорондын маргааныг намжаах зорилгоор уулзсан байна. Энэ бүс нутгийн чуулганыг Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар зохион байгуулжээ. Чуулганд Босни, Герцеговин, Хорват, Косово, Черногор, Серби, Словени улсын  төрийн болон Засгийн газрын тэргүүн нар оролцсон байна.  Мөн  Белград, Приштинагийн  хооронд болсон хэлэлцээрийг удирдсан Европын холбооны  гадаад бодлогыг хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини оролцжээ. Харин энэ хэлэлцээр нь Серби Косовыг Интерполд гишүүнээр элсэхийг хориглосон учраас өнгөрсөн жилээс зогссон байна. Үүний хариуд Косовогийн зүгээс Сербид импортолдог барааны татварыг нэмсэн аж. Ерөнхийдөө  Серби болон Косовогийн хоорондын харилцаа олон жилийн турш асуудалтай явж ирсэн юм. Тодруулбал, Белград нь Косовог салан тусгаарлахыг Сербийг 2008 онд тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Чуулганыг зохион байгуулсан Ангела  Меркель, Эммануэл Макрон нар хамтран гаргасан мэдэгдэлдээ энэ бүс нутагт тогтвортой байдал чухал болохыг онцолсон байна. Гэхдээ Германы канцлер Ангела Меркель энэ чуулганаар Серби улс болон Косово мужийн хоорондын маргааныг шийдвэрлэх зорилгыг агуулаагүй гэдгийг тодорхойлжээ. Зөвхөн энэ бүс нутгийг хөгжүүлэх боломжийг хайсан гэж мэдэгдсэн байна. Мөн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Белград болон Приштинагийн маргааныг шийдвэрлэх нь бидний зорилго” биш гэв.  Харин Францын ерөнхийлөгчийн Элисей ордны эх сурвалж Франц улс маргаан дэгдээд байгаа энэ  бүс нутаг дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг хүсч байна гэж мэдээлжээ. Мөн Серби нь 2014 оноос Европын холбоонд нэгдэх талаар хэлэлцээр хийж байсан. Гэвч Косовогийн асуудлыг шийдвэрлэх нь  гишүүн орноор элсэх  гол шалтгаан аж. Харин Косовогийн ерөнхийлөгч Хашим Тачи чуулганы үеэр  түүний энэ санааг эсэргүүцэж буйгаа онцолжээ. Түүнээс гадна Косовотой хэзээ ч худалдаа хийхгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ харилцаагаа хэвийн байдалд оруулахын тулд хилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.1  лхагва  №90  (6057)  
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 цаг 22 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2 цаг 35 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06