С.Ононбаяр: Хэнийг дэвшүүлэхээ нам дотроо ярьж байгаа

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Хэнтий аймгийн  МАХН-ын Түмтийн  дарга С.Ононбаяртай ярилцлаа. -Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болно. МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэх бол? -Манай намын  Бага чуулган, Гүйцэтгэх товчоо хуралдаад нөхөн сонгуульд намаа оролцуулъя гэсэн шийдвэр гаргасан. Намын дэд дарга Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар өчигдөр СЕХ-нд бичиг баримтаа  бүрдүүлж  өгсөн. Хэнийг нэр дэвшүүлэх тухайд шийдвэр хараахан гараагүй байгаа.  Намын гишүүдээсээ асууж, судалгаа явуулж  байгаа. -Таныг нэр дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл бас дуулдаж байна? - Манай нам  гишүүдээсээ асууж, ярилцаж байгаа. Үүний дүнд ирэх  сарын 24-28-нд нэр дэвшигчээ тодруулж, олон нийтэд зарлана. Хан хэнтийчүүд  манай намд итгэл үзүүлдэг, дэмждэг. Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын нэр дэвшигчийг  дэмжиж нэгээр гаргаж байсан. Тэгэхээр Намын дэд дарга  С.Ганбаатар нэр дэвших боломжтой. Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Жаргал манай намын Гүйцэтгэх товчооны гишүүнээр ажилладаг. Түүний хувьд мөн дэвших боломжтой. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Н.Энхбаяр нэр дэвших боломжтой. Хэнийг нь  нэр дэвшүүлэхийг намын гишүүдийн олонхийн  саналаар шийднэ. -Хэнтий аймаг дахь  МАХН-ын гишүүд хэнийг нь дэмжиж байна?  -Одоогоор санал асуулгын түвшинд  явж байгаа. -Нөхөн сонгууль шударга болох болов уу? -2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэд манай нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгсөн. Бид ялсан. Харин СЕХ  цахимаар шууд явж байгаа санал хураалтын дүнг зогсоож  байгаад өрсөлдөгч намын  нэр дэвшигчийг  гаргаж ирсэн. Сая Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуульд МАН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нар мөнгө тарааж үйлдэл дээрээ баригдчихаад байхад ялсанд тооцоод явсан. Тиймээс сонгууль шударга болно гэдэг эргэлзээ бий. Бид бол  сонгуулийг шударга явуулах, шударга ёсны төлөө шаардлагаа тавьж ирсэн. Энэ удаа ч гэсэн шударга сонгууль хийхийг уриалж, шаардаж, хяналт тавьж ажиллана. Ард түмэн бас шударга сонгуулийг хүсч байгаа. Тэр тусмаа эрх нь зөрчигдөж, УИХ-д төлөөлөлгүй удсан Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд шударга ёсыг хүсч шаардаж байна. МАХН тэдний  зөрчигдсөн эрхийг сэргээх,  нөхөн сонгуульд ялалт байгуулахын  төлөө нөхөн сонгуульд оролцоно. -Танай Түмт  юуг гол зорилгоо болгон ажиллаж байна. Хэнтий аймгийн иргэдийн зүгээс та бүхний ажлыг хэр дэмждэг вэ ? -МАХН иргэд рүүгээ ойртож ажиллая, санаа бодлыг нь сонсъё гэсэн зорилго тавин ажиллаж ирсэн. Хэнтий аймгийн Түмтийн гишүүд ч энэ зорилгыг гол болгож ажилладаг. Манай нам Үндсэн хуулийг цогцоор нь шинэчилсэн Дээд хуулийн төслийг санаачлан боловсруулж, сүүлийн гурван жил  21 аймаг, есөн дүүрэг, 140 гаруй сумын иргэдээр 3-4 удаа хэлэлцүүлсэн. Манай нам иргэн төвтэй, иргэд рүү, өрх гэр рүү чиглэсэн санал солилцох уулзалт, Дээд хуулийн төслийн хэлэлцүүлгийг байнга  зохиож ирсэн. Энэ ажил нийслэл хот, хөдөө орон нутагт одоо ч үргэлжилж, хэнтийчүүд маань Дээд хуулийн төслийг дэмжиж, ахмад гишүүд намын гишүүнчлэлээ сэргээж, залуус МАХН-ыг сонгон гишүүнээр элсч байгаа. Иймд бид гишүүдийнхээ  саналыг хүндэтгэн сая дөрвөн баг дээр намынхаа шинэ байрыг нээсэн.  Цаашид бүх багт намынхаа байрыг нээнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ нам эхлүүлж чадна гэж бидэнд итгэж, сонгож байгаа залуус, хэнтийчүүдийнхээ итгэлийг дааж ажиллана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.1  лхагва  №90  (6057)
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 цаг 23 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2 цаг 36 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06