Төрийн үйлчилгээ иргэн “төв”-д шилжсэн нэг өдөр

2019-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Төв талбайд ирийтэл “өрсөн” цагаан асруудад төрийн байгууллагынхан иргэдтэй нэг өдөр өнжив. Нэг ёсондоо төр иргэнийхээ өмнө үүдээ нээж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой бүх мэдээллийг нэг дор авчирсан нь энэ юм. Асрын нэг талд ахмадууд тэтгэврийн хэмжээгээ бодуулж, зээлийн хүү хэрхэн буурч байгаа мэдээллийг лавлаж байсан бол нөгөө талд ажилд бүртгүүлсэн идэр насныхантай таарлаа. Бүтэн сар зар сонин шүүгээд бүтэлгүйтсэн иргэдийн өмнө өчигдөр 60 гаруй  томоохон аж ахуйн нэгж үүдээ нээж хэдэн зуун ажлын байр санал болголоо. Ажилтай төрөлтэй гэж алгуурлаж, олон байгууллагын үүд сахих зав чөлөөгүй явсан иргэдэд төр, хувийн хэвшлийн 120 гаруй байгууллага нэг цэгээс үйлчилж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өглөө гэж  олзуурхаж яваа нь ч цөөнгүй байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны  60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах, иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын цогц  үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх зорилгоор дээрх нээлттэй хаалганы өдрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан юм. Ингэхдээ хөдөлмөрийн салбарын нэг цэгийн үйлчилгээг зөвхөн нийслэлд биш 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулсан нь онцлог юм. Өдөрлөгийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон яамны харьяа газрын удирдлагууд оролцож тус тусын чиглэлээр иргэдэд нээлттэй мэдээлэл өгөв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар өнгөрсөн онд цалин тэтгэвэр нэмж, ажлын байр нэмэгдүүлсэн зэргээр ард иргэд, тэрдундаа зорилтот бүлэг рүү чиглэсэн цөөнгүй ажил хийснийг салбарын сайд нь хэллээ. Тухайлбал, багш, эмч нарын үндсэн цалинтай тэнцүү буюу түүнээс бага цалинтай 173.4 мянган төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг найман хувиар нэмэгдүүлсэн. Ингэж цалин нэмэх хоёр удаагийн арга хэмжээ авснаар төрийн албан хаагчдын цалин 16.6 хувиар өссөн юм. Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ онд 320 мянга, 2020 онд 420 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр тооцож байгаа гэнэ. Яамны бодлого чиглэлийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Засгийн газар богино хугацаанд бодитой ажлуудыг хийж чадсан. Цалин, тэтгэвэр тэтгэмж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллалаа. Энэ хүрээнд удахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжлийн төв ажиллаж эхэлнэ. Япон руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх бэлтгэл ажил дуусч байна. Ер нь манай салбар бол ядарсан иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлдэг чухал нэгж. Тэр ч утгаараа бусдын төлөө өөрийгөө зориулья гэсэн сэтгэлтэй хүн л ажилладаг. Цаашид бид тэтгэвэр тэтгэмж нэмэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад анхаарахаас гадна ирэх он хууль эрхзүйн үндсэн шинэчлэл хийсэн жил болно” гэдгийг тэмдэглэлээ. Өдөрлөгийн үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын бүх харьяа газар иргэдийн санал, шүүмжлэлийг сонсч, хэрэгцээтэй мэдээллээр үйлчилсэн бол 60 гаруй томоохон ажил олгогч, 10 гаруй хөдөлмөрийн хувийн бирж ажил хайж байгаа иргэдийг ажлын байранд шууд бүртгэж байна. Тухайлбал, Таванбогд, Номин холдинг, Өргөө кино театр, И март, Монбейкери, Хүннү Молл,  Жигүүр гранд, Спирт бал бурам, Хүүхдийн урлан бүтээх төв гэсэн 3000 орчим ажлын байранд шууд бүртгэж байгаагийн дийлэнх нь худалдаа үйлчилгээний салбарт зарлажээ. Төв талбайд бужигнасан олон, тэр дундаа хүүхэд багачуудын анхаарлыг хамгийн их татсан асар бол олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор байв. Тэд зуны ээлжийн бүртгэлийн захиалга авч, эрхийн бичиг худалдаалж байлаа.  Найрамдал зуслан бүртгэлээ энэ сарын 3-нд нээж, зургадугаар сарын эхээр эхний ээлжийн хүүхдүүдээ хүлээж авахаар төлөвлөөд байгаа аж. Энэ зун 11 ээлж авахаас бага нас, бага дунд нас, өсвөрийн чуулган. “Хүмүүнлэгийн төлөө-80” тусгай ээлж, “Нүүдэлчдийн замаар” олон улсын ээлж, “Дэлхийн монголчууд”, гадаад дахь Монгол оюутнуудын ээлж зэрэг онцлог бүхий арга хэмжээ цөөнгүй байгааг аргазүйч О.Урангоо иргэдэд тайлбарлаж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.1  лхагва  №90  (6057)
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 цаг 22 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2 цаг 35 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06